Манай иргэд цахим гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна
​Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал8 Малайз, Англи, Сенегал, Филлипин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал олноор гарах болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн Фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг.
Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг Оолон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна. 

Иймд ард иргэд та бүхэн интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.