Сөүл хотын дарга Улаанбаатарт айлчилна
Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойг тохиолдуулан  нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн  энэ сарын 20-23-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийх гэж байна.   Айчлалын үеэр  Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг зохион байгуулж, “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт болох юм.

 Мөн энэ үеэр Сөүл хотын дарга  Пак  Вон Сүн   Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумд оролцож эко хотын талаар сонирхолтой илтгэл тавих юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааа 2015-09-08 02:28:02
    өмхий үнэрээрээ утаж угтаад, үднэ дээ. өөр үзүүлэх юу байх бэ дээ.
    203.194.116.30
    Мэдэгдсэн Хариулах