Цахилгааны шугамын гэмтлийн улмаас 200 орчим сая төгрөгийн хохирол учирчээ

Өнгөрсөн ням гарагийн оройн 20:00-21:00 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо байгалийн онцгой үзэгдэл болсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон гэмтэл гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо 20-30 м/сек-ын хүчтэй салхи шуурч, аянга цахилгаантай ширүүн бороо орсны улмаас тус сумаас урагш чиглэлд цахилгаан эрчим хүч дамжуулдаг 35 кВ-ын Авдар орд агаарын шугамын 20 гаруй бетон тулгуур хугарч бусад тоноглолууд гэмтсэн байна.

Үүний улмаас ШШГЕГ-ын харьяа 403 дугаар хорих анги болон түүний ойр орчмын хэрэглэгчид цахилгаангүй болжээ.  "УБЦТС" ТӨХК-иас мэдээлснээр учирсан хохирлын хэмжээ 200 орчим сая төгрөгөөр хэмжигдэж байгаа аж. Гэмтлийг  бүрэн засварлаж сэргээхээр "УБЦТС" ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ажээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ббббббб 2015-09-08 02:30:56
    саарал ордон дээр энэ буухгүй яагаад хадуураад байнаа.
    203.194.116.30
    Мэдэгдсэн Хариулах