Ерөнхий сайдаар “газарчлуулсан” хоёр
УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын шинээр томилогдох сайд нар болон Өршөөлийн хуулийн зарим заалтад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхийн тулд өнөөдөр хуралдах гэж байна. Иймээс өнөөдөр шинэ сайд нарын асуудал шийдэгдчихвэл маргааш өдрөөс эхлэн Шийдлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх нь.
Гэвч шинээр томилогдох сайд нарын нэрс энэ сарын хугацаанд хэд хэд өөрчлөгдөн солигдсон ч эцсийн дүндээ Ерөнхий сайдын тааллаар шийдэгдэх нь тэр.  Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулин хугацаандаа багтаж сайд нарынхаа нэрсийг УИХ-ын даргад өргөн барих ч бишгүй дээ л зүтгэсний хүчинд ийнхүү амжлаа. Гэвч түүний нэр дэвшүүлсэн сайд нарыг иргэд голох нь юуных вэ.

Тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу,Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэгийг, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Б.Болорыг, Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийг, Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулахаар УИХ-ын дад дарга Р.Гончигдоржид өргөн бариад буй. Үүнээс Сангийн сайдад нэр дэвшээд буй Б.Болор, Зам, тээврийн сайдад М.Зоригт нар бол Ерөнхий сайдын өөрийнх нь сонгосон АН-ын хүмүүс. Тэдний удирдах яамд бол Монголын хамгийн гол чиг үүргийн яам.

Тэгэхээр хамгийн сүүлд нэр дэвшигдсэн дээрх 2 гишүүн хийгээд бусад дөрвөн гишүүн бүгд “давхар дээл”-тэй болох нь. Мөн намууд хийгээд фракц хоорондын тохироогоор сонгогдож байгаа учир гишүүд хийгээд сонгож байгаа хүмүүст Ерөнхийдөгчийн хэлсэн үг, давхар дээлтэй байх эсэх ер хамаагүйн болж таарах нь. Мөн ажил мэргэжлийн туршлага, төрд ажилласан жил гээд наад захын шалгуурууд ч ер хамаагүй гэдэг нь тодорхой байна. Гол зорилго нь. Ирэх жилийн сонгууль хүртэл энэ хэдэн яамдыг осолдолгүй чирээд явчих, толгойтой харагдуулах нь л гол болж байгаа бололтой.
 
Сангийн сайдад нэр дэвшсэн Б.Болор бол АН дотроо залуу улстөрчдийн нэг. Парламентад анх удаа сонгогдсон ч түүний эзэмшсэн мэргэжил нь эдийн засагч. Тэр тусмаа Бельгийн вант улсын Европын их сургуульд суралцсан мөн Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй АН дотроо чадварлаг улстөрч юм. Гэхдээ тэрээр бусад гишүүдийг бодвол нэг их хэл аманд орооцолдоод явах нь ховор. Өмнө нь Гадаад харил­цааны дэд сайд байх үедээ олонд танигдаж эхэлсэн ч гишүүн болсон хойноо” хэт чимээгүй байлаа” гэх шүүмжлэлд өртөж явсан нэгэн. Гэхдээ “эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг тул энэ байдлыг нь сул тал хэмээн ойлгох хэрэггүй. Түүнийг фракцад дундаа чадварлаг улстөрч гэдэг юм билээ
Харин Зам тээврийн сайдад нэр дэвшээд буй М.Зоригт гишүүн бол Л.Эрдэнэчимэгийн цаад хүний дараагийн сонголт юм. Учир юун гэвээс Уг яамыг хэн удирдах вэ гэдэг асуулт АН дотроо бол МоАХ-ны асуудал болж хувирсан. Гэхдээ тохироогоор. Иймээс МоАХ-ны Л.Эрдэнэчимэг гишүүнийг сайдад тодорхойлоод байсан ч Ерөнхий сайд түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэнээр өөр хүний эрэлд гарсан. Ийнхүү эрлийн төгсгөл М.Зоригт гишүүн дээр ирээд төгссөн хэрэг. Мэдээж, үүнд Ерөнхий сайд өөрөө газарчилсан. Иймээс л УИХ-д өргөн баригдах сайд нарын нэрс бүтэн болж, цаасан дээр буун УИХ-ын даргын ширээн дээр хэвтэж буй.

 М.Зоригт гишүүн бол инженер, эдийн засагч мэргэжилтэй. Үүнээс гадна түүний фракцад Зам тээврийн салбарт чамгүй том бүтээн байгуулалт хийсэн А.Гансүх, Х.Баттулга гээд үе үеийн Зам тээврийн салбарт ажиллаж байсан багагүй туршлагатай хүмүүс буй. Тэгэхээр түүнийг тушиж тулах нь тодорхой. Бас зааж зааварлаж, “эргүүлэх” нь ч тодорхой юм. Гэхдээ эрхэм гишүүнд нэгэн сул тал байдаг нь өөрийн твиттер хуудсаараа нүцгэн хүүхнүүдийн зураг оруулж, элдэв тайлбар бичин “цахим ертөнцийн од” болдог гэмтэй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс гадна Засгийн газрын гишүүн болчихвол, энэ тэр зураг хараад, шэйрлэж суух зав түүнд байхгүй болох биз ээ.

Юутай ч өнөөдөр сайд нараа тодруулна. Тэгэхээр бүтэн сарын турш ярьж байж, тохироо хэлцлээ хийж байсан тодруулсан болохоор шинэ сайд нарын нэрс өнөөдөр батлагдах болов уу.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-09-08 02:25:32
    2016 ond HUN namiig songono doo
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-08 00:59:21
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.189
    Мэдэгдсэн Хариулах