Финландын Ерөнхий сайд цагаачдад байшингаа суллаж өгнө
Финландын Ерөнхий сайд Юха Сипиля хувийн байшингаа цагаач дүрвэгчдэд суллаж өгөхөд бэлэн байгаа гэж мэдэгджээ. Тэрээр Европын холбооны бусад орнуудад үлгэр жишээ болохоор дээрх мэдэгдлийг хийсэн байна.
 
Энэ тухай “BBC” агентлаг мэдээлэв. Финландын Ерөнхий сайдын хэлснээр түүний Кемпеле дэх хувийн байшин дүрвэгч цагаачид амьдрах тохиромжтой гэнэ. Мөн тэрээр Финландын ард түмэнд хандан цагаачдад нааштай хандахыг уриалжээ. Өмнө нь Унгарын Ерөнхий сайд асан Ференц Дьюрчань дүрвэгч цагаачдыг гэртээ урьж, анхлан ирж буй хүмүүсийг хүлээж авч буйгаа нийгмийн сүлжээнд бичсэн билээ. Он гарсаар Финландад долоон мянга гаруй цагаач ирж орогнл хүссэн байна. Тэдний ихэнх нь Иракаас иржээ.
 
Зууны мэдээ
М.Хүслэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-07 10:33:20
    Садамыг бууж өгсөөр байтал хуссан улс одоо горыг нь амсаж байна оо
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • od 2015-09-07 09:19:10
    Sadam kusenig duujilj aluulsnii gor irakiin ard tumend garch baina daa urid ni uamar uls bailaa etsest ni ard tumen l hohirdog baihgui eu...
    31.10.155.162
    Мэдэгдсэн Хариулах