Британичууд Европын холбооноос гарахыг хүсэв
“Survation” компаниас явуулсан санал асуулгад британичуудын 43 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжиж санал өгсөн байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 40 хувь нь Европын холбоонд үлдэхийг дэмжсэн бол, 17 хувь нь шийдвэр гаргаж чадаагүй гэжээ. Ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрсөн тавдугаар сард дахин сонгогдсоны дараа Европын холбооноос гарах эсэх талаар санал асуулга явуулах тухай мэдэгдсэн билээ.
 
Консерватив нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал асуулгыг 2017 оны сүүлч хүртэл явуулахыг тусгасан. Гэвч Дэвид Камерон ирэх оны аравдугаар сард багтаан санал асуулга явуулахыг уриалжээ.
 
Зууны мэдээ
М.Хүслэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.