Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дахин нягтлаж үзэхийг анхаарууллаа
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны  хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийн анхны  хэлэлцүүлгийг хийх байсан боловч хойшлогдлоо. Хуулийн төсөл батлагдсанаар хууль сахиулагч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон нэг суурь хуультай болно. Ингэснээр хууль сахиулагчдын эрх, үүрэг илүү ойлгомжтой болж нэгдсэн байдлаар зохицуулагдана гэж хууль санаачлагч тайлбарлаж байгаа. Тэгвэл дээрх хуулийн төсөл батлагдснаар  хэдэн хүн хууль сахиулагч болох, хууль сахиулагчийн учруулсан хохирлын хэмжээ одоо хэд байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан лавлав.

Мөн тэрбээр хэлэхдээ “Хууль сахиулагчын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 29-р зүйл, 31-р зүйл дээр хууль сахиулагчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ,  нийгмийн баталгааг заажээ. Хууль сахиулагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчилнэ гэж  31-р зүйл дээр заасан мөртлөө 29-р зүйлийн 6-д хууль сахиулагчийг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах бөгөөд даатгалын хураамжийг жил бүр төсөвт тусгаж улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байна. Энэ хуулиараа хууль сахиулагчдийг  эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлэх гээд байна уу.Үнэ төлбөргүй эмчлэх гээд байна уу  гэдэг ойлгомжгүй заалтуудыг иргэдэд ойлгомжтой болгохыг сануулж дээрх хуулийн төслийг  дахин нэг нягталж харах хэрэгтэйг анхаарууллаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.