“Буянт-Ухаа-2” хороолол өнөөдрөөс захиалга авч эхэлнэ
“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт эхлэхэд бэлэн болжээ. “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн ажил дууссан байна. 

Эхний ээлжийн 30 ширхэг 1620 айлын орон сууцны барилгыг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар болоод байгаа. Үлдсэн барилгыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөх юм.

Харин тус хороолол борлуулалтаа өнөөдрөөс эхлүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.Тэгвэл  тус хорооллоос байр захиалагчид доорх нөхцөлийг биелүүлсэн байх шаардлагатай. Үүнд, Орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ зээл авах банкнаасаа судалсан байх. Байр хүссэн өргөдөл, байрны урьдчилгаа 10 хувийг байгууллагын дансанд байршуулах. Хэрвээ байраа буцаах эсвэл банкны зээл гараагүй тохиолдолд 5 хувийн торгууль ногдуулах аж. 

Буянт-Ухаа 2” хороооллын эхний ээлжийн 48 барилга 2-3 өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд нэг давхартаа 6 айлтай байхаар төлөвлөсөн. Давхартаа 68,59мкв 3 өрөө байр хоёр ширхэг, 49,23 мкв 2 өрөө 2 ширхэг, 39,30 мкв 2 өрөө 2 ширхэг байхаар зургийг нь гаргасан. Мөн байр бүрийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 56,08 мкв 2 өрөө нэг ширхэг байрыг олон улсын стандартын дагуу барьж гүйцэтгэсэн.

Нэг мкв-ийн үнэ 1,350,000 төгрөг байхаар баталсан. “Буянт-Ухаа 2” хороолол нь шинэ суурьшлын бүсд харьяалагддаг. Уг бүсд шинээр инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаан, бохирын шугамыг барих ажлын өртөг орон сууцны үнэд нөлөөлсөн. “Буянт-Ухаа 2” хороололд нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 5 давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, 7 давхар 409 машины нэгдсэн автограж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж өгчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nek 2015-09-07 05:21:09
    Za yah gej ingej baidgiin dajgui l um bna shde
    103.10.23.99
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-07 05:03:16
    ene estoi nugliin nudeer gurilaar huursan barilga uud daa. ta nar haraarai hedhen jiliin daraa ene barilga uud ee dee barilga gehed hetsuu barilga uud bolno
    150.129.141.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ::::::::::::: 2015-09-07 04:04:34
    цэвэрлэх байгууламжаа шинээр хийхгүй бол ч энэ хороололд орсон хүн чинь тамын үүдээр орно гэсэн үг болно.
    203.194.114.223
    Мэдэгдсэн Хариулах
  • happy 2015-09-07 03:47:14
    hynii 5 huviin mongoor yaah gej bgaan, deerem yy???
    150.129.143.52
    Мэдэгдсэн Хариулах