А.Цэдэн-Иш: Хубилай хаан Дэлхийн хөгжмийн түүхэнд урьд хожид байгаагүй Их найрлыг байгуулсан
ШУА-иас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж уриалга хүргүүлээд байсан. Тэгвэл Засгийн газраас хуралдаанаараа Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталжээ. 2015 онд тохиож буй их хааны ойг энэ сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр төлөвлөсөн юм. Энэхүү арга хэмжээнд ҮДБЭЧ-ынхан оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Ингээд энэ тухай болон тус чуулгын уран бүтээлийн талаар чуулгын уран сайхны удирдагч, урлаг судлаач, удирдаач, УГЗ А.Цэдэн-Иштэй ярилцлаа.

-ҮДБЭЧ-ынхан Хубилай хааны 800 жилийн ойд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Ойн арга хэмжээнд ямар байдлаар оролцох гэж байна вэ? 
-Манай чуулга түүхийнхээ бүхий л хугацаанд Улс орны нүүр царай болсоор ирсэн түүхтэй бөгөөд аливаа том арга хэмжээ манай чуулгын оролцоогүйгээр өнгөрч байгаагүй гэж ам бардам хэлж болно. Хубилай хаан Дэлхийн хөгжмийн түүхэнд урьд хожид байгаагүй Их найрлыг байгуулсан байдаг. Тэртээх XIII зуунд 512 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, олон арван хүний бүрэлдэхүүнтэй тайлга тахилга, төрийн ёслолын бүжгийн хамт олныг бүрдүүлж байсан түүх Их Юань гүрний үед байжээ. XXI зуунд Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр тэр үеийнх нь хүний тоогоор Их найрлыг дуугаргаж үзэх юм сан гэдэг орь хүсэл бидэнд байлаа. Өнгөрсөн 8-р сарын эхээр Монгол улсын Засгийн газрын 368 дугаар тогтоол гарч Хубилай хааны ойг тэмдэглэх болсонд талархах ёстой. Гэхдээ “оргүйгээс охинтой” гэгчээр төсвийн хязгаарт захирагдан Нийслэлд ажиллаж байгаа Үндэсний хөгжмийн найрал, хамтлагуудаар бүрдүүлэн 256 хөгжимчний бүрэн хэмжээний тоглолтыг Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хааны хөшөөний өмнөх талбайд тоглуулах болж байгааг дуулгахад нэн таатай байна. 

-256 хөгжимчин гэдэг чинь 512 хүний тал хэсэг нь юм байна шүү дээ. Дэлхийн хэмжээнд 512 хүнээс олон хүний найрал хөгжмийн тоглолт болж байсан юм болов уу?
-Хөгжмийн түүхэнд 512 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол ажиллагаатай Их найрал буюу Төрийн найрал хөгжим өнөөг хүртэл байсныг хөгжим судлаач би олж сонсоогүй. Харин 1000 хүртэлх хөгжимчнийг цуглуулж тоглолт хийж байсан түүх хэд хэд бий. Энэ бол тодорхой тохиолдлоор бий болж байсан хэрэг. Хубилай хааны үеийн 512 хүний Их найрал бол хөгжимчний тоо, хөгжмийн зэмсгийн бүрдлээрээ онцгойрох үйл хэрэг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Бид энэ удаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулиуд, ахмад хөгжимчдийг цуглуулбал 512 байтугай олон хүнийг бүрдүүлэх боломжтой тооцоог гаргасан байлаа. Ихээхэн давчуу хугацаанд тогтоол шийдвэр гарсан болохоор мөрөөдөл хүслийнхээ нэгээхэн хэсгийг ч гэсэн гүйцэлдүүлэх болсноо их аз завшаан гэж үзэж байгаа юм. Бид чинь “Алтан ургийнхан”-ы үндэс угсаа биз дээ.  

-Хэдэн жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч 120 хүнтэй Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгууллаа гээд байсан санагдана. Тэр Их найрал чинь танай чуулгын найрал биз дээ?
-Энэ их эмзэг сэдэв.
 
-Яагаад?
-Яагаад гэвэл ийм зарлиг гарахын хувьд гарсан. Зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, сайдын тушаал гээд эрх зүйн баримт бичиг цувраад гарч байлаа. Зарим нэг хөгжмийн зэмсэгтэй холбоотой хөрөнгө мөнгийг тухайн үед шийдэж өгч байсан. Гэхдээ орон тоог бүрдүүлж өгөлгүй замхраад өнгөрөв бололтой. Уг нь сонгодог симфони хөгжмийн том найрлын бүтцээр 120 хүнтэй байхаар тооцож байсан. Их найрал хөгжмийн бүрэлдэхүүн орчин цагт ийм л хэмжээнд байгаа нь стандарт гэх үү дээ. Энд тэндгүй тарсан хүч тарамдсан хэсэг бусаг хамтлаг маягийн юм байснаас харин хэрэгтэй үед хамтлаг хэсэг болж хувирах, хувьсах боломжтой нэгэн цул байлгамаар байгааг хаа хаанаа ойлгомоор байна. 2005 онд зарлиг гарч түүнээс хойш жил тутамдаа арав, хорин хүнээр орон тоог нэмээд байсан бол одоо байгаа манай чуулгын 64 хүнийг тав, зургаан жилийн дотор л 120 болгон бүрдүүлчих байсан юм. Одоо ч оройтоогүй бөгөөд Хубилай хааны ой нэгийг бодогдуулж хоёрыг сануулах байх гэж итгэж байна. 

- Сайхан итгэл байна. Яагаад монгол тооны аргаар тоог нь тогтоодог юм бол?
 -Харин тийм байгаа юм. 32, 64, 128, 256, 512, 1024, 2048 гэх зэргээр өсөөд байдаг нь Монгол бөх, Монгол морь гэх юм уу ер нь уламжлалт монгол ухааны л нэг хэсэг байх. Хөгжмийн хувьд яривал дуугаралтын хүч, нийлэмж буюу баланс, акустиктай их холбоотой шүү. Ингээд бодохоор Хубилай хаан ямар их оюуны багтаамжтай, алсын хараатай, сэтгэлгээний гүнзгий соёлтой хүн байж вэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар байна.

-Ингэхэд танай чуулга энэ онд олон түүхэн үйл явдалтай золгож байгаа гэсэн энэ тухайгаа хуваалцаач?
-Энэ он  манай чуулгын хувьд  түүхэн жил. 1950 онд “Ардын дуу танцны Улсын ансамбль” гэж нэрлэх үеэс манай чуулгын он цагаа тогтоож, ойгоо тэмдэглэх болсон. Тиймээс чуулга маань энэ онд 65 жилийн ойтойгоо золгож байгаа юм. Бид ойгоо 12 дугаар сарын 1-нд тэмдэглэхээр зэхэж байна. Хэдийгээр тэгш ой биш ч гэсэн тав таван жилээр тэмдэглэж ирсэн уламжлалаа хадгалан ихээхэн ач холбогдол өгч тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж ирлээ. Харин манай ойн жилд олон түүхэн үйл явдал тохиож байгаагийн дотор бүр ч бэлгэшээтэй хэд хэдэн түүхэн тэмдэглэлт ой зэрэгцэж байна. Саяхан өргөн олноороо тэмдэглэсэн Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ой, тун удахгүй тэмдэглэх Хубилай цэцэн хааны 800 жилийн ой зэрэг Монголын түүх соёлын сонирхолтой төдийгүй ховорхон тохиох тэгш сайхан ойнууд бидний ойн угтал болж байгаа нь ч урам зориг, бүтээх туурвих онгод хийморийг өдөөж ойдоо барих бэлгийн санаа сэдэл болж байна.

-Ойдоо ямар бэлэг барих гэж?
-Өөрийн байгууллагын ойдоо урьд өмнө бүтээж байгаагүй шинэлэг бүтээлийг бүтээхээр ажилдаа ороод байна. Чухам ямар бүтээл вэ? гэдэг нь одоогоор “нууц” гэх үүдээ. Манай ойн баярын үеэр үзэгч олон маань олж үзэх болно.  Сүүлийн жилүүдэд манай чуулга түүхэн үйл явдлын угтал болгож шинэ бүтээл туурвих, урын санд байгаа түүхэн сэдэвт бүтээлүүдээ сэргээн босгоход их анхаарч ирлээ. Энэ нь чуулгын удирдлагад театрын зүтгэлтэн залуу захирал гарч ирсэнтэй ч холбож үзэж болно. Өнгөрсөн 2012 оноос хойш түүхэн сэдэвт “Алтан ураг” бүжгэн жүжиг, “Сүнжидмаа” , “Үлэмжийн чанар” дуулалт жүжгүүдийг сэргээн,  Хүннү гүрний 2222 жилийн ойд зориулан “ Салхины дууль” концерт, Монголын түүхэнд домог болон үлдсэн Их хатдын “Монголын их хатад” бүжгийн туульс, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний сэдэвт “Оройн дээд” дуулалт жүжиг зэрэг бүтээлүүд чуулгын урын санд баттай орлоо. Мөн Их хаадын сэдвээр тайзны томоохон бүтээл тавих санаа сэдэл бэлэн болоод байна. Энэ мэтээр чуулгын одоогийн бүтэц бүрэлдэхүүний боломж, чадамжийг ашиглан тайзны бүхэллэг бүтээлүүд ар араасаа цувран гарч олны таашаалд нийцэж байгаа бөгөөд хамт олны 65 жилийнхээ ойд барих томоохон бэлэг болж байгаа гэж болно. 

-Театрын зүтгэлтэн залуу захирал гэдэг чинь Г.Цоггэрэлийг хэлж байна уу? Танаас ажлыг тань хүлээж авсан байх аа?
-Тийм. Г.Цоггэрэл захирал 2012 оноос чуулгын захирлаар ажиллаж байна. СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. “Хувьсал” продакшны захирлаар ажиллаж урлаг талдаа хувийн хэвшлийн байгууллага удирдсан, Удирдлагын академи, Их засаг их сургуулийн эрх зүйчийн ангийг дүүргэсэн залуу удирдлага. Урлагийн шат шатны боловсрол олсон мань мэтийг бодвол удирдлага, менежментийн давхар давхар сургууль соёл төгссөн аливаа юмыг арай л өөрөөр сэтгэдэг хүн дээ. Дээр миний хэлснээр манай чуулгад ирсэн цагаасаа хойш тайзны том бүтээл рүү хамт олныг хандуулж олон сайхан бүтээл гаргаад байна. Миний хувьд хөгжмийн мэргэжлийн хүний хувьд түүний сул талыг нөхөж гар нийлэн ажиллаж ирлээ.

Ярилцсанд баярлалаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үр  2020-04-25 17:54:55
    ЭН ИХ МУУ ХҮН ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭНЭЭ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Би  2020-03-31 17:04:06
    ЛАЛАРЫН ЛУЙВАРЧИН
    141.101.105.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-03-07 15:50:12
    Ene hun aimaar sain hun yostoi mundag aguu hun iim lag hun bi uzeeguu
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-22 09:29:07
    Haltar uhna
    66.181.177.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-29 06:11:13
    Энэ хүн их гомдоодог хүн
    103.229.121.68
    Мэдэгдсэн Хариулах
  • хятад 2015-09-08 02:48:59
    Монголчууд түүхээ сэргээх гэж улайрах хэрэггүй. Тэртэй тэргүй өнгөрсөн түүх. Сэтгэгдэл бичсэн хүмүүс их сайн байна. Дэмий юм дэмий л байдаг. Хубилайн үе биш
    124.158.90.28
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-07 15:08:52
    iim arga hemjee hend hergtei ium uunii chanartai uran buteel hiij ard tumnii hogjmiin bolovsrold anhaarah heregtei mongo ideh arga shuu hund hurteelgui ium boln...
    103.229.122.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Teneg 2015-09-07 14:37:14
    Dolginuur yumnuud
    103.229.123.152
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2015-09-07 10:52:59
    яасан их янз бүрийн ой тэмдэглэж ажил хийхгүй байх шалтаг олох гэж зүтгэнэ вэ? Хубилай хаан хийх юмаа хийгээд түүхэнд үлдсэн хүн. Улсдаа хэрэгтэй юм хийвэл дээр...
    202.21.106.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэдэн-мулгуу 2015-09-07 09:46:11
    Монголын өв соёлыг ашиглан өчүүхэн бизнес хийх гэж ядарч яваа мулгуу минь чамд Хубилай хааны их найрал гэдэг нэрийг ашиглах хувь байхгүй. Чамд энэ нэр хүнддэнэ...
    103.229.121.159
    Мэдэгдсэн Хариулах
  • amrita 2015-09-07 05:51:19
    hytduud hubiali haaniig haanaa gej uzdeg teneg humuus. hariin turemgiilegchiig kkk sumtai garuud gej sain shooloh heregtei
    175.211.106.5
    Мэдэгдсэн Хариулах