“Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагаа муу байгааг шүүмжиллээ
Эрдэнэс тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа. Тодруулбал уурхайд ажиллаж буй ажилчдын цалинг даруй 50 хувь нэмэгдүүлэхийг шаардсан юм. Тэрбээр компанийнхаа удирдлагуудыг хэтэрхий данхар, том бүтэцтэй ажиллаж байна энэ нь эргээд асар их урсгал зардал гарах нөхцлийг бүрдүүлж байна хэмээн шүүмжилсэн.

Түүнчлэн төрийн өмчит энэ компанид засгийн газрын дэмжлэг дутагдаж байгааг ч мөн хэллээ.  Эрдэнэс тавантолгой компани энэ янзаараа цаашид ажиллавал хувьд шилжих магадлалтайг ч мөн дуулгасан. Төрийн өмчит томоохон компаниудыг хэдхэн эрх мэдэлтэй хүмүүс ашиггүй ажиллаж буй мэтээр ард түмэнд ойлгуулаад хувьд шилжүүлдэг луйврын шинжтэй үйлдэл энэ компанид тохиолдоход ойрхон байна хэмээн тэрбээр үзэж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Хятадын төрийн өмчийн “Чалко” компанид тавьсан томоохон өрөө энэ жилдээ багтаан төлж, эргэн хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Ямар ч байсан Төрийн өмчийн компанийн алдагдалтай ажиллагаа, энэ мэт ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь уул уурхайн салбарт урхагшсан олон асуудал байгааг харуулж байна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Хятадын төрийн өмчийн “Чалко” компанид тавьсан томоохон өрөө энэ жилдээ багтаан төлж, эргэн хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Ямар ч байсан Төрийн өмчийн компанийн алдагдалтай ажиллагаа, энэ мэт ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь уул уурхайн салбарт урхагшсан олон асуудал байгааг харуулж байна. - See more at: http://mining.time.mn/content/43932.shtml#sthash.Z3e8i78V.dpuf
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine