Халхгол сумын иргэд цэцэд гомдол гаргана
УИХ-ын хаврын чуулганаар “Халх гол чөлөөт бус байгуулах тухай” 75 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор Дорнод Монголын нутаг, дэлхийд үлдсэн сүүлчийн хялганат хээр Мэнэнгийн талд, Буйр нуурийн зүүнтээ байрлуулан 500 мянган гектар газар нутгийн эрх зүйн статусыг “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” гэдэг нэрийн дор чөлөөт бүс болгож өөрчилсөн юм. 

Тэгвэл УИХ-аас гаргасан уг тогтоолын төслийг эсэргүүцэж буйгаа Халхгол сумын иргэдийн төлөөлөл  баасан гарагт мэдээлсэн. Тодруулбал “Халхын гол миний нутаг” ТББ, “Сэцэн үйлс” ТББ, Монголын хуульч өмгөөлөгчдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр “Сэцэн Үйлс” ТББ-ын тэргүүн Б.Бат-Орших “Халх голын чөлөөт бүс нь нэгдүгээрт хэт том газар нутаг буюу дэлхийн нийт улс гүрний дөрөвний нэгээс том газар нутгийг эзэлж байна, хоёрдугаарт дэлхийд цор ганц үлдээд байгаа хялганат хээр талыг гадныханд эзэмшүүлэх гэж байна. Гуравдугаарт, сум орон нутгийн иргэдийн гол амин зуулга болсон малын бэлчээрийг хамарч байж, иргэдээс огт санал асуулга аваагүй, өнөө хэр мэдээлэл өгөхгүй байгаа” гэсэн юм.

Мөн Халхгол сумын иргэн н.Энхжаргал “Халх гол сумын иргэдэд энэ талын мэдээллийг огт өгөхгүй байна. Саяхнаас тогттол батлагдсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн боловч яг ямар зорилгоор гадныханд эзэмшүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Халх гол сумынхнаасаа санал асуулга явуулахад 100 хувь эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн гэлээ.

Түүнчлэн Халхголд чөлөөт бүс байгуулбал Буйр нуур, Мэнэнгийн талын эко системд ч нөлөөлөх аюултай гэдгийг сумын иргэд анхааруулсан юм. Ямартай ч тэд төрсөн газар нутгаа хамгаалахаар цаашид тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл тэд өнөөдөр хуульчидтай нэгдэн 10:30 цагт Үндсэн хуулийн цэцэд уг асуудлаар хандахаар болсон байна.
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2015-09-08 00:59:58
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-07 19:53:39
    Zuitei,Dornotchuudaa demjii!!!
    104.182.237.76
    Мэдэгдсэн Хариулах
  • эх оронч иргэн 2015-09-07 06:06:20
    Халхын голыг цусаа урсган, амиа өргөж бидэнд ахмад үе маань бүрэн бүтэн үлдээсэн. Одоо чөлөөт бүс нэрээр гадныхан тэр тусмаа Хятадуудад худалдаж огт болохгүй.....
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-07 05:46:16
    hujaanuudad neg moson hun ard aduu mal gazartai n zarchihaach
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Төр гэж байна уу? 2015-09-07 03:19:42
    Улс, орон нутгийн хөгжилд үнэхээр чухал ач холбогдолтой төсөл юм бол түүнийгээ наад хүмүүстээ тайлбарлаж ойлгуулаачээ. Төр засгийн шийдвэрийг хэн дуртай нь эсэр...
    202.179.28.84
    Мэдэгдсэн Хариулах