Гадаад өрийн  үлдэгдэл 21.6 тэрбум ам.доллартай тэнцэж байна
2015 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 21.6 тэрбум ам.доллартай тэнцсэн талаар Монголбанкнаас мэдээллэл хийсэн юм. Нийт дүн өмнөх улиралтай харьцуулахад 3.7 хувиар өссөн нь хувийн хэвшил, арилжааны банкуудын өрийн үлдэгдэл өссөнөөр тайлбарлагдаж байна.

Монгол Улсын нийт гадаад өрийн 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа бол 48.5 хувь нь компани хоорондын зээллэгт хамаарч байгаа юм. Үүнийг төрөл тус бүрээр авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан урт хугацаат өрийн бичиг буюу бондын үлдэгдэл 1.6 тэрбум ам.доллар, зээлийн хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрчээ.

Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын хувьд хоёр тэрбум ам.долларын өглөгтэй байгаагаас дийлэнх нь урт хугацаат өрийн бичиг, зээл хэлбэрээр гаргасан болохыг тайлбарлалаа. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.