О.Магнайгийн тасархай мөрөөдөл
ШӨХТГ-ын дарга О.Магнай­гийн хамгийн том мөрөөдөл нь Ерөнхийлөгч болох гэнэ. Тэрбээр сая­хан нэгэн хэв­лэлд өгсөн ярилц­­­лагадаа улс орны эдийн зас­­­­гийн өнөөгийн байдал болоод өөрийн хувийн амьдралынхаа та­­лаар ний нуугүй ярьжээ. Эл ярилц­лагынхаа үеэр ирээдүйн том зо­рилт зорилгынхоо тухай ярихдаа Монгол Улсын Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй байгаа тухайгаа хэлээд авсан байх юм.

Тодруулбал сэтгүүлч түүнээс ху­­­вийн амьдралынх нь талаар асуу­хад “Надад хувийн амьдрал гэж байхгүй” гэсэн аж. Харин цааш­дын карьертаа шинэ алхам хийж дараагийн УИХ-д нэр дэвшин Ерөн­хийлөгч болох талаараа дуулгажээ.

Түүний хариуд сэтгүүлч “Таны амбиц бол Ерөнхийлөгч болох юм аа даа” гэхэд “Өнгөрснөөрөө бахархаад хэрэггүй, ирээдүйгээ сайн хар гэдэг. Тэгэхээр урагшаа л явна. Яагаад болохгүй гэж” хэмээн их л додигор хариулт өгчээ.

Юутай ч 2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуульд О.Магнай нэр дэвшээд гараад ирвэл нэг их гайхах хэрэггүй юм байна шүү.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-13 07:32:28
    Өмнөө хэдий чинээ том зорилт тавина тэр хэмжээгээр сэтгэж зүтгэнэ гэдэг шүү дээ. Олон залуучууд ингэж том зорилт тавьж том сэтгэж ихийг хийж байвал сайн биш үү
  • зочин 2014-06-12 01:22:45
    Дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг. Амьдралаа ч төвхөнүүлээгүй юм биш үү?
  • mmmmmmmmmmm 2014-06-11 16:38:46
    2017 onoos hoish songuuli bolohgvi gejvv
  • түмэн 2014-06-11 15:21:22
    яагаад болохгүй гэж. чи чадна, нэрээ нууж сэтгэгдэл бичдэг хулчгаруудыг бүү тоо.
  • t1 setguulch 2014-06-11 14:58:08
    Монгол улсын хуулинд 45 нас хүрсэн иргэн Ерөнхийлөгчид нэр пэвшиж болдог. 2017 онд нас нь болоогүй байна. Тэнэг сэтгүүлч, тэнэг нийтлэл.
  • mongolO 2014-06-11 09:01:36
    Magnai temvvjin zereg ireedvid mongol orniig mini awch yawax zaluuchuudiig oroldox xereggvi. Ug ni mongoliin zayaagaar todorch baigaa uls yum shvvdee. Demjeed uram xairlax xeregtei!