Ерөнхий сайд ургамлын тос боловсруулах үйлдвэртэй танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа, жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа.
 
Уг үйлдвэрийг манай улсын ургамлын тосны 70 орчим хувийг импортоор хангадаг “Майнд теч” компани өөрсдийн арвин туршлагадаа үндэслэн бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж 10 гаруй тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөсөө шийдэж, бүрэн гүйцээж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын “Чингис” бондын 22 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна.
 
Манай улсын хүнсний тосны хэрэгцээ жилд 26-30 мянган тонн буюу энэ хэмжээний тос импортоор орж ирдэг байна. Харин тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийнхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулна" гэж "Майнд Теч" ХХК-ийн Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Түвшинбаяр хэлж байлаа.

Биднийг үйлдвэрийн нээлтэд хүрэлцэн очиход эцсийн бүтээгдэхүүнүүд болох “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэгч олны өмнө дэлгэгджээ 
 
Сэлэнгэ аймгийн Баянгол сумнаа хуучин малын тэжээлийн аж ахуйн суурин дээр төр хувийн хэвшлийн30 гаруй тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн “Майнд Теч” компанийн энэ үйлдвэррапсын ургамлын тосоо Герман технологиор, рапоол сортоор тарьж тос болгон гаргаж байгаа юм.
 
Иргэд хүнсэндээ наранцэцэг, оливи/чедун жимс/ гэх мэт ургамлаас гаралтай тосыг хэрэглэдэг. Рапсаас гаргаж авсан “Оргих” нэрийн ургамлын тосны хувьд холестрины хэмжээ хамгийн бага, амт үнэргүй, химийн боловсруулалт ороогүйн дээр эх орны хөрсөнд ургасан рапсаас гаргаж авсан гэдгээрээ онцлог аж. Уг тосыг одоогоор импортоор орж ирж байгаа тосны үнээр борлуулж байна. Цаашид Герман улсаас оруулж ирдэг үрийнх нь гаалийн татварыг чөлөөлсөн тохиолдолд үнэ буурах боломжтойг үйлдвэрлэгчид онцолж байсан юм.
 
“Майнд теч” компанийн зүгээс 2012 оноос эхлэн рапс буюу тосны ургамлыг боловсруулж, ургамлын тос үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байна. “Саяхан ашиглалтад орсон бүрэн автомат энэ үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл дотоодынхоо хэрэгцээг 50 хувь хангаж, 30 сая америк доллартай тэнцэх валютын урсгалыг дотооддоо шингээх боломжтой. Үүнээс гадна орон нутгийн 60 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улирлын ажилд Баянгол буюу Баруун хараагийн төвийн 100 гаруй хүнийг ажилтай орлоготой болгох боломжтой” гэж үйлдвэрийн дарга Н.Цэвээнсүрэн ярилаа.
 
Үндэсний "Оргих" нэрийн ургамлын тосны эх булаг болсон рапсын тариалалтын талаар үйлдвэрийн даргаас тодруулсан юм. Тэрээр “Манай тосны ургамал бол рапс. Үүнийг бид Германы Рапоол сортыг сонгож тариалж байгаа. Энэ сортын хувьд дотроо осорно, траппер, солар гээд хэд хэдэн төрөл бий. Бүгд тариалалтын орчиндоо дасан зохицох чадвар сайн, цаг агаарын хүйтрэл, хуурайшилт, цас хяруунд тэсвэртэй, бичил элемент бактери эсэргүүцэх чадвар сайн, зэрлэг ургамлаас ажрахгүй ургах чадвартай гээд олон давуу тал бий. 2012 оноос туршилтын хугацаа дуусч тарьж, ургуулж эхэлсэн. Хятад хар рапстай харьцуулахад даруй нэг дахин илүү ургац өгнө. Газрын үржил шимд үр ашигтай. Манайх долоон жил энэхүү сортоор рапс тарьж байна” гэсэн юм.
 
Манай улсын тариалан, Хөдөө аж ахуйн томоохон бүс нутаг болон хөгжих учиртай Баруун хараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумнаа сүндэрлэн боссон энэхүү үйлдвэрийн нээлтэд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, үйлдвэрийн шат дамжлага, хүчин чадалтай танилцсан юм.

Тэрээр “Засгийн газрын Чингис бондоос манай хөдөө аж ахуйд тухайлбал, эрчимжсэн мах, сүүний фермер, төрөлжсөн тариалан, нөөцийн мах, гурилын үнэ тогтворжуулах, хүнсний зоорь, хүлэмжийн аж ахуй гэхчлэн тулгуур салбаруудад хөрөнгө оруулалт орсон. Үүний үр дүн гарсаар байна. Нэг тод жишээ нь өнөөдөр нээлтээ хийж буй бүрэн автомат ургамлын тосны үйлдвэр, түүнийг түшиглэсэн дагуул бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжой бүтээн байгуулалтын ажил юм. Сая бид үйлдвэртэй танилцлаа. Рапсын шахдасаар хийсэн малын тэжээлээр нэг сарын турш малыг тэжээхэд сүү, махных нь гарц чиглэл чиглэлдээ сайжирсан бодит үр дүнгүүд гарчээ.
 
Нэг сарын хугацаанд тэжээсэн малын жин 20 хувь нэмэгдэж, 90 хоног саалгадаг байсан сүүний фермерийн үнээ 300 хүртэл хоног сүүгээ өгч байна гэхчлэн өөрчлөлт, өсөлтүүд гарч байгаа юм байна. Яамны зүгээс төвийн нутгууддаа ХАА-н эрчимжсэн бүсийг байгуулж, түүнээ дотоодын болон гаалийн татвар, хураамжаас хөнгөлөх замаар дэмжих бодлого барьж, хил орчмын бүс нутагтаа ХАА-н Чөлөөт бүс байгуулж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ гадагш гарахад нь дэмжиж ажиллах бодлогыг барьж ажиллана. Энэ бүх ажил шат шатны байгууллага дээрээ хэлэлцэгдээд явж байна” гэв.
 
Манай улсад тослог ургамлын үр боловсруулах анхны үйлдвэр байгуулагдсанаар дотоодынхоо ургамлын тосны 50 хувийн хэрэгцээг хангах боломж бүрдлээ. Цаашид тус үйлдвэр өдөрт 400 тонн тослог ургамлын үр боловсруулах хэмжээнд хүрэх юм. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Мөн түлш, шатахууны зах зээлд био дизелийн өндөр хүчин чадал бүхий үйлдвэрийг ирэх онд бүтээн байгуулж, Монгол Улсынхаа шатахууны хараат байдлыг бага ч гэсэн хөнгөлнө гэж “Майнд Теч” ХХК-ийн удирдлагууд зорилго тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mgl 2015-09-06 12:02:21
    Bas l chingis bondiin munguur hiij de. Kompani 10 g yag gargaj haragdaach. Ichihgui hurungu oruulaltaa usguh yum da.t1 huurch bgaa yum bh da.
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-06 11:35:39
    Оргих тосыг дарханы алтан тос хийдэг майнч бол түүхий эд бэлтгэдэг компани
    150.129.142.57
    Мэдэгдсэн Хариулах
  • GOMO SAIHAN BILEG 2015-09-06 08:22:47
    GOMO SAIHANBILEG.
    115.217.160.49
    Мэдэгдсэн Хариулах
    • unen yy kkkk 2015-09-06 17:53:38
      ene gomo gej unen um yy. tegvel baymbasaikhan saixanbileh 2 xariltsaatai geed bsan ni unen bolj taarax ni ee
      103.229.120.179
      Мэдэгдсэн Хариулах
  • ss 2015-09-06 05:44:23
    2012 оноос эхлэн рапс буюу тосны ургамлыг боловсруулж, ургамлын тос үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байна. gechiheed Майнд теч” компани өөрсдийн арвин туршлагада...
    114.88.206.16
    Мэдэгдсэн Хариулах