Хадлан тэжээлийн 10 хувийг бэлтгээд байна
Энэ жил нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байснаас одоогоор шаардлагатай хадлан, тэжээлийнхээ 10 хувийг нь л бэлтгээд байна. Гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай, Дорнод аймагт 500 га , Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Одоогоор дээрх аймгуудаас Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж буй бол улсын хэмжээнд нийт 120 мянган тн өвс, 261 тн гар тэжээл бэлтгээд байна.
 
Энэ намрын ургацын урьдчилан тайлангаас үзэхэд гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58 мянган тн хивэг, 12.6 мянган тн багсармал тэжээл, 53 мянган тн ногоон тэжээл нийлүүлэхээр байгаа нь малын хүчит тэжээлээр дотоодын хэрэглээг хангах боломжтой дүн аж.
 
Харин бэлчээрийн даацын тухайд Цаг уурын хүрээлэнгээс баг тус бүрээр тооцоолон гаргасан мэдээллээс харахад ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд даац хэд дахин хэтэрсэн байна. Даац хэтэрсэн Увс, Баян- Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн ихэнх сум, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сум эртнээс отор, нүүдлээ зохицуулах, өвөлжих малынхаа тоог цөөлөх, хадлан тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэж, малаа тэжээж, онд оруулахад бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.