Шинэ сайд нарын нэр Ерөнхийлөгчид таалагдсангүй
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр МАН-аас салж, Шударга ёс эвсэлтэй нийлж Шинэчлэлийн Засгийн газар байгуулан ажилласан АН-ынхан нэг л өдөр өөрсдөө  Засгийн газраа унагасан. Ингээд эртний андууд болох МАН-даа хадаг яндар тавин байж Шийдлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж буй. Гэтэл дахин АН-ынхны овилгогүй зан хөдөлж МАН-ынхныг Засгийн газраас хөөх шийдвэрийг гаргасан юм. Энэ үеэс л Засгийн газрын шинэ сайдуудын нэрийг олон нийт хүлээсэн. Олон ч хувилбар таамаг энэ хугацаанд явсан. 

Ингээд нэлээд дуншсан сайд нарын нэрсийг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн  мэдүүллээ. /УИХ-ан дарга З.Энхболд АНУ-д ажлаар явсан тул түүнийг дэд дарга Р.Гончигдорж орлож байгаа/ Засгийн  тэргүүний өргөн мэдүүлсэн сайд нарын нэрс өнгөрсөн хугацаад яригдаж байсан хувилбаруудаас хамгийн муу нь хэмээн  иргэд, олон нийт үзэж цахим ертөнцөөр санал сэтгэгдлээ илэрхийлээд байна.Тэгвэл  шинэ сайд нарын нэрс дан ганц ард түмэнд бус  Ерөнхийлөгчийн таалалд ч нийцээгүй аж.   

Тодруулбал  есдүгээр сарын 4-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт: 

“Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах зөшилцөхөөр  2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЗГ/1-195 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нарыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэнтэй танилцлаа.

Хууль тогтоох болон гүцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд Монгол Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг  нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж үүгээр дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. 

Иймд Монгол Улсын засгийн газрын гишүүнийг шинээр  томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэжээ. 

Ерөнхийлөгч давхар дээлийг эсэргүүцсэн байр сууриа шинээр хийгдэж буй томилгоо бүр дээр хэлдэг ч  манай эрхэм түшээд давхар дээлнээсээ салах бодолгүй байгаа. Тиймээс ч өнөөгийн Засагт давхар дээлтэйгээ сууж буй хэд хэдэн сайд байгаа юм. Хамгийн анх Ерөнхийлөгчийн өргөн санаачилгыг дэмжиж байсан Р.Бурмаа гишүүн хүртэл өнөөдөр давхар дээлтэй сууж байгаа. Тиймээс  шинэ сайд нарын  томилгооны талаар хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, бодлоо өөрчилнө гэхэд эргэлзэх хүн олон байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tumuruu 2015-09-07 08:25:30
    onoodor huchin togoldor baiga huulia barih
    202.131.247.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-09-07 02:07:29
    Элбэгээгийн зөв
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Dash 2015-09-07 01:21:24
    Ene udaad eronhiilogchiig demjihees oor argagui
    103.229.123.239
    Мэдэгдсэн Хариулах
  • re 2015-09-07 00:51:04
    Тэгвэл энэ дэвшсэн хүмүүс нэрээ соличооч дээ
    103.229.123.152
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-09-07 00:16:46
    ҮНЭХЭЭР ТОГЛООМЫН ЗГ БОЛЧИХЛОО.АНХНААСАА АЛТАНХУЯГЫН ЗГ-ЫН АЛДАА ОНООГ ЗАСААД ЯВАХ БАЙСАН ЮМ ДАА.НЭР ТӨР АЛБАН ТУШААЛЫН ДОНТОНГУУДААС БОЛЖ АРД ТҮМЭН ХОХИРЧ БАЙ...
    203.194.114.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-09-06 11:36:57
    Eronhiilogchiin zow shvv demjij bna
    103.229.121.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-06 07:04:37
    Бурмаа гишүүн ичих ч үгүй, ер халууцсан царайгүй яваад байхаар бусад нь яадгийм гэж боддог юм байлгүй дээ. Уг нь ядаж энэ томилгоон дээр гаднаас хиймээр юм даа ...
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах