Ирэх намраас агаар бохирдуулсан иргэн, ААН-ийг хоёр сая хүртэлх төгрөгөөр торгоно
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.  Ингээд Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах болон Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмын талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын агаарын чанарыг агаар дахь хүхэрлэг хий, том ширхэгт  тоосонцор зэрэг таван төрлийн үндсэн бохирдуулагч бодисын төлөв байдлыг хянаж буй цэгүүдэд хийсэн 2013 оны хяналт шалгалт шинжилгээний жилийн дундаж агууламжийг Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 22 мкг/м3-д хүрч 2,2 дахин, том ширхэглэгт тоосонцорын агууламж 195 мкг/м3-д хүрч 3,9 дахин, азотын давхар ислийн агууламж 59 мкг/м3-д хүрч 2 дахин тус тус их байна. Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий иргэн аж ахуй нэгж байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад идэвхитэй оролцох, өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм.

Иймээс Агаарын тухай хууль болоод бусад хууль журмын дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий 2000 гаруй иргэн , аж ахуй нэгж байгууллага бүрт тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулах  мэдэгдэл хүргүүлсэн байна. Ингээд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ы хооронд  дээрх аж ахуй нэгжүүдийг үүрэг даалгавар биелүүлсэн эсэхийг шалгаж үзээд биелүүлээгүй тохиолдолд 1,8-2 сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн агаар бохирдуулагч хэрэглэдэг ААН-ээс татвар авах боломжийн талаарх судалгааг хийж буй бөгөөд ЗГ дээр шийдэх асуудал гэнэ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оршин суугч 2014-06-14 06:44:41
    Нарны гүүрийн хажуу талын Туушин компани байнга их хэмжээний хогоо байшингийнхаа хажууд шатаагаад байх юм. Арга хэмжээ аваад өгөөч ээ, хордож үхлээ. ТВ 8 дуудаад ч нэмэр алга
  • 888 tusul 2014-06-12 00:34:12
    Agaar boxirduuldaggui uildverleliin zoriulalttai zuuxnii shingen tulsh manaix uildverlej bna.Ene tulsheer nuurs bolon undur unetei dizeli tulshiig buren orluulj xalaaltiin asuudlaa shiidverlej bolno.Mun uildverleliin zoriulaltaar els xataax.ur taria xataa
  • Зочин 2014-06-12 00:31:58
    Agaar boxirduuldaggui uildverleliin zoriulalttai zuuxnii shingen tulsh manaix uildverlej bna.Ene tulsheer nuurs bolon undur unetei dizeli tulshiig buren orluulj xalaaltiin asuudlaa shiidverlej bolno.Mun uildverleliin zoriulaltaar els xataax.ur taria xataa
  • gh 2014-06-11 14:56:36
    нүүрс авах мөнгө байхгүй хүнд 2 сая төгрөг байх уу?
  • санал 2014-06-11 11:25:40
    илт утаа сагуулаад байгаа машин,автобусыг торгооч, явуулахыг болиулаач
  • altan 2014-06-11 10:41:53
    yamband unaj bui jijig avto mashintai humuusiig bas hamruulah heregtei.Ulaanbaatart jip hologloh yamar shaardlaga baina.Yamarch shine mashin adilhan huchiltorogch shataaj baigaa.Hotod mashin ogt unahgui baival sain baina.Dain bolj bui gazraas ih hun osold
  • монгол 2014-06-11 10:12:06
    Ер нь энэ автомашинаа сайтар журамлавал яасан юм бэ. Хар утаа угаар хаясан машин зөндөө. Өгсүүр замд цагдаа зогсоогоод угаарыг нь хэмжүүлээд хэтэрсэн байвал шууд аваачаад эвдэлж төмрийн хог болгодог байвал дээрсэн
  • Ардчилагч 2014-06-11 09:52:56
    Удахгүй коммунизмд орно оо, Mонголд угаасаа ардчилал байгаагүй юм чинь. Тэр тусмаа сүүлийн 20 жил!
  • Gantumur 2014-06-11 09:41:44
    Ardchilsan nam ard tumnee bodoxoo baijee. Nuguu hunii erx haachsan be??????????????????????????????????????????????????????????????
  • tuul 2014-06-11 09:38:03
    tegeed ard irged maani ene huiten uvul boldog orond hulduj uheh bolj bna uu daa....