Долоо хоногийн тойм
Өнгөрөгч долоо хоногт сүүлийн сар хүлээлттэй байсан шинэ сайд нарыг томилох асуудал шийдэгдэх шатандаа оров. Мөн Өршөөл үзүүлэх хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гарлаа. Эдийн засгийн ил тод байдлыг хэрэгжүүлэх хууль батлагдсан ч хэрэгжүүлэх журам нь тодорхойгүй байсан бол мөн л энэ долоо хоногт шийдэгдлээ.Харин нийгмийн амьдралд иргэд автобусаар зорчихдоо нэг удаагийн явалтаар 1000 төгрөг төлөх болсон нь багагүй бухимдал үүсгэв. Оюутнууд ч нийтийн тээврийн шинэчлэлд дутагдалтай тал байгааг шүүмжлэн жагсав. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Засгийн шинэ гишүүдийн нэрсийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын с айдаар  Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болорыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Эдийн засгийн ил тод байдлыг хэрэгжүүлэх хуулийн журам батлагдав

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгахаар шийдвэрлэв.

УИХ 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан.  Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр  дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд хууль хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлан гаргахаар заасан юм.

“Талын зам” санаачилгыг  Хятадын “Торгоны зам” санаачилгатай уялдуулах талаар ярилцав

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцоод БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Бүх Хятадын
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр , Эрхэмсэг ноён Даргатай энэ онд дахин уулзаж, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улсын “Талын зам” санаачилгыг  Хятадын “Торгоны зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг онцолж, Монгол ноос малын махан бүтээгдэхүүн экпортлох асуудлыг нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ уулзалтын үеэр Си Зиньпин дарга илэрхийлжээ.  

Картгүй иргэд автобусаар нэг удаа зорчиход 1000 төгрөг болсон нь эсэргүүцэлтэй тулгарав

Энэ долоо хоногоос эхлэн картгүй иргэд автобусаар нэ гудаа зорчиход 1000 төгрөг болсон нь иргэлийн эсэргүүцэлтэй тулгарав.  Хэрэв иргэн та цахим картаа авсан бол энэ үнэ хамаарахгүй. Гэвч нийтийн тээврийнхэн зөвхөн ашиг бодохгүй өнөөгийн эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргааны түвшин зэргийг авч үзвэл энэ төлбөр яагаад ч зохимжгүй юм.

Картгүй иргэдийн автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох нь зорчигчдод зориулагдсан ухаалаг үйлдэл бус ашиг харсан “нүүдэл” шиг харагдаж буй. Мэдээж, хотын иргэд хэрэгцээтэй нэг нь цахим картаа авна. Тэгэхээр хэрэгцээгүй ангилалд нь орон нутгаас жилдээ ганц удаа хотод орж ирдэг иргэд, гадаадаас ирсэн жуулчид,  хотын зарим иргэд хамаарна. 

Үүнээс гадна шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгочихоод бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь алслагдсан гэр хорооллын иргэдэд эдийн засгийн хямрал дээр давхар дарамт болж байгааг иргэд хэлж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • газар 2015-09-07 00:55:23
    3600 ч бай 100 ч бай энэ чинь миний мөнгө. Миний өмнөөс шийдвэр гаргдаг хэн бэ? энэ доод нөхөр. Чи надад өөрийнхөө мөнгөөр аваад өг дөө.
    122.201.22.184
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнгэр 2015-09-06 22:37:52
    ганц удаа 3600 төгрөг төлөөд карт авч чадахгуй байхдаа ч яахав дээ. Ийм хүмүүс нийгмийн хөгжлийг хойш татаж байна ш дээ. Төр бол төр л байх ёстой ш дээ.
    213.87.145.120
    Мэдэгдсэн Хариулах