Галт тэргэнд мэндэлсэн хүү 18 нас хүртлээ орон нутаг болон олон улсын чиглэлд үнэгүй зорчино
Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ээс галт тэргэнд мэндэлсэн бяцхан хүү Б.Ган-Эрдэмд 18 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрхийн бичгийг гардууллаа.
Есдүгээр сарын 1-ний 17:49 цагт “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд Дорноговь аймгийн Даланжаргалант сумын иргэн Батцэцэг төрж, хүү мэндэлжээ. Энэ нь түүний тав дахь төрөлт бөгөөд тухайн үед   галт тэргэнд эх баригч хоёр эмч зорчиж явсан тул эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн байна. Галт тэрэгний дарга Д.Болдбаатар, үйлчлэгч О.Очирсүрэн, С.Алтанзул нар жирэмсэн эхийг зорчигчдоос тусгаарлан, төрөхийн өмнөх бэлтгэлийг шуурхай хангаж төрүүлжээ.  

 Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртэл үнэгүй зорчих эрхийн бичиг өгдөг журмыг ийнхүү сэргээлээ.  Энэхүү эрхийн бичгээр Б.Ган-Эрдэм хүү зөвхөн орон нутгаас  гадна олон улсын чиглэлд зорчино. Гал тэргэнд хүүхэд төрүүлсэн нь төмөр зам байгуулагдсанаас хойш 66 жилийн түүхэн дэх 70 дахь тохиолдол юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2015-09-05 08:46:49
    Төрөх болчихоод яагаад галт тэргээр аялдаг байнаа. Их л хэнэггүй байна даа.
    122.201.22.25
    Мэдэгдсэн Хариулах