Ерөнхий сайд тариалалтын бүс нутгийг зорилоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-6-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь "Макс" группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь "Майнд-Теч" ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн "Эрдэнэт фүүдс" гурилын үйлдвэр, Булган аймгийн "Сүмийн нуга" хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцана.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хураалтын байдал, Баруунбүрэн сумын "Бүрэн оргил од" ХХК, "Ивэнтүрүү" ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон "Молор эрдэнэ түрүү" ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзана.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-09-05 14:20:34
    yu hiigeed bain bain yawaad bgaa yum boloo. 2 doloo honogin umnu bas l selenge yawsan bizdee
    150.129.140.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Harnaa chamaig 2015-09-05 12:57:37
    Ta guai tend ochood taria nogoo urgachih u lalara. Tend ochood irehed bolomjiin hemjeenii mungu zarlagadana da
    183.177.98.26
    Мэдэгдсэн Хариулах