Б.Гантогтохын тулаан хойшлогдлоо
Дэлхийн аварга шалгаруулах муай тай боксын тэмцээний хошой хүрэл, Азийн танхимийн болон тулааны спортын дөрөвдүгээр наадмын мөнгөн медальт Б.Гантогтох нь Монголоос мэргэжлийн муай тай боксын рингэнд хамгийн олон тулалдсан тамирчин билээ.
Тэрбээр  энэ сарын 28-нд эх орондоо Азийн мэргэжлийн муайтай боксын аваргын төлөө Вьетнам улсын тамирчин Танг Чүэнтэй харз тулаан хийхээр товлоод байсан.

Тэгвэл уг тулааны товыг Вьетнамын талаас хойшлуулсан байна. Учир нь Вьетнамын тамирчин Танг Чүэн нь биеийн байдлаас болж тулааныг хойшлуулах хүсэлтээ Азийн холбоонд гаргажээ. Түүний хүсэлтийг тус холбоо хүлээн авч тулааныг хойшлуулж, есдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотноо зохиохоор болов.

Б.Гантогтохын хувьд нийт 18 удаа тулалдаж, 12 ялж байснаас өрсөлдөгчөө зургаан удаа нокаутад оруулан ялалт байгуулж байсан нэгэн.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.