​БНСУ-ЫН НЭРТ УДИРДААЧ НУ ТЭ ЧОЛ МОНГОЛД
БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна. Уг үйл ажиллагааны хүрээнд:
 
  • 2015.09.04 Монгол-Солонгос-ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт /ОХУ-ын Улан-Үдэ хот/ 
  • 2015.09.07 Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим БНСУ-ын хөгжимчид хамтарсан концерт /Улаанбаатар Улаанбаатар чуулга/
  • 2015.10.01-10.15 нд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт /Сөүл хот/ зохион байгуулна.
Удирдаач Ну Тэ Чол нь Австри Bruckner-ийн  хөгжмийн сургуулийг удирдаач мэргэжлээр (1996он), Хөгжмийн онол (2000он), Оросын Глинкагийн нэрэмжит хөгжмийн сургалтын  удирдаач, шилдэг хөгжимчний академийг (2004он), Германы Вюрцбургийн хөгжмийн их сургууль (1994он), Австрын венийн хөгжмийн их сургууль(1999он) зэрэг сургуулиудад суралцаж, Торонтогийн филармони, Словакийн филармони, Москва дахь улсын симфони, Янаачекийн филармони, Унгарын симфони, Сөүл хот зэрэг  130 гаруй дэлхийн алдартай найрал хөгжим болон,  270 гаруй тайзан дээр гарч  700 гаад сонгодог урлагийн тоглолтыг удирдаж байсан нэрт удирдаач юм.

Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гахаймшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэнэ. Сонгодог урлагт дуртай үзэгч, сонсогч та бүхнийг БНСУ-ын нэрт удирдаач Ну Тэ Чол болон Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн уран тансаг аялгуунд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 утаснаас лавлана уу. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ene saihan arga hemjee boloh ni manai hy 2015-09-04 20:01:06
    Solongos dyyriin yrlagaaraa azidaa deegyyrt zyi yosoor orno!ene zygeer neg dyychid hegjimchid bys delhiid nertei yrlagiin byteelyyd bolon delhiin dyyriin yndes ...
    82.248.78.6
    Мэдэгдсэн Хариулах