Амлалтаа мартсан улс төрчдөд
Ирэх сонгуулийн тов хаяанд ирж, УИХ-д суудалтай гишүүд төдийгүй гадуур гүйдэлтэй намууд ч хөдөлгөөнд ороод эхэлжээ. Зарим гишүүд сонгогчидтойгоо ойр ойрхон уулзаж, жижиг намууд улс төрийн хэрэгт оролцох нь нэмэгдэж,  идэвхижиж эхэлсэн нь илт байна. 

Тэгвэл УИХ-д сонгогдохын тулд гишүүд ямар сайхан амлалт өгч, нүүр дүүрэн инээмсэглэдгийг ард түмэн хамгийн ихээр мэдэж, мэдэрхээрээ л нэг болсон.  “Ард иргэд та бүхний төлөө ажиллана, улс эх орныхоо хөгжилт цэцэглэлтийн төлөө” хэмээн гараа өргөн гарч ирсэн гишүүд тээр дээр суусан хойноо амлалт гээчээ мартаж, ард түмнийхээ захиасыг умартдаг нь гэм биш зан болов. Өнөөдөр 2012-2016 оны хооронд гишүүн хийхээр сонгогдсон ихэнх эрхэм үүргээ умартжээ. 

Тухайлбал, АН-аас гарсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Тунгалаг төр, чинээлэг иргэний нийгмийн төлөө” гэсэн уриатайгаар гарч ирж байж. Гэтэл өнөөдөр төр тунгалагших нь байтугай улам л хир буртгандаа баригдаж, Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гэсэн гурван том уурхайгаас хувьдаа ашиг хүртэх гэсэн нам хоорондын өрсөлдөөн тэмцэл дунд “амьтай голтой л” байна. Мөн эдийн засгийн хямрал гээч Монголыг нөмөрч ард иргэд нь хүндхэн аж төрж байна. Тэгэхээр ард иргэдээ чинээлэг болгоно гэсэн амлалтыг нь бодохын ч хэрэг алга. Төрд ажиллагсдыг эс тооцвол хувийн хэвшилд ажиллагсдын ихэнх нь сонгууль эхэлсэн 2012 оноос хойш цалингаа нэг ч удаа нэмүүлээгүй байна. 2012 оны сонгуулиас хойш иргэдийн амьжиргаа сайжирсан уу гэвэл сайжирсангүй. 

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүнээсээ хуульзүйн сайд хүртэл хийсэн ч бусдынхаа өмнө ганцаардав. Уул нь хэлсэндээ хүрэх гэж эрүүгийн хуулиа ч өөрчилж, хууль хэрэгжүүлэгч эрхзүйн байгууллагуудад шинэчлэлт хийж, гэрч хохирогчдыг хамгаалахаар Тахарын алба байгуулаад ч амжилтыг эс олов. Шинэ засаг гараад л түүний хийсэн бүхэн үгүйсгэгдэж, “Хүнээ мартсан нийгмийг өөрчилнө” хэмээн гарч ирсэн түүний амлалт нуран унав. Үнэндээ хуульзүйн салбарт хийсэн өөрчлөлт түүний амлалтын нэг хэсэг байсан. Гэвч үр дүнг нь харахад түүний амлалт талаар болох шив. Ер нь УИХ-д суугаа 76-ийн амлалтыг нэг нэгээр нь эргэн нэг сануулбал юу болох бол...Цухас дурдахад ийм байна.

Улс төрд байгаа  76-ийн дийлэнх нь өнөөдөр ард түмний шалгуурт тэнцэхгүй гэдгээ аль хэдийн баталчихлаа. 
Ирэх жилийн сонгуулиар амлалтаа биелүүлдэггүй худал хэлэгч, “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” байдаг эв түнжин болон сөрөг хүчний зааг ялгаагаа мэддэггүй улс төрчдийг сонгох хэрэг юун билээ. 

Тэгэхээр амлалтаа мартсан 76 эдгээр зургийг хараад нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. Ард иргэд та нараас тун удахгүй амлалтаа хэрэгжүүлсэн эсэхийг нэхэх нь гарцаагүй. 





Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shudarga baitsgaay 2015-09-09 07:30:05
    evtei ene 4 Erdeniin xuviig uursduu avtsgaasan baixdaa. Dandaa luivarchid xudalaa masktai xulgaich nar.
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2015-09-07 11:30:24
    kkkkkkkkkkkkkkkkkkk
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
  • tulgaa.  2015-09-05 02:28:53
    Yumiig muulah bol amarha shuu G Uyanga. Neg sain um bichih geed uzeeree. Niigmiig surug tsenegleh bol denduu amarhan. Niigmiin sain saihan um bgaa.
    103.26.195.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Yanaa yag odoo buuljuluu, muujirlaa! 2015-09-04 16:01:54
    Buhel buten ulsiin niislel Ulaanbaatar ni hun amtaigaa amidaaraa umhiirchihlee! Gadaadiin humuuses ichij uhehenee! Bid hort hiigeer amisgalah ni gamshig bish u?...
    103.26.193.245
    Мэдэгдсэн Хариулах
  • df 2015-09-04 11:22:54
    heniig songohgvi hend ch sanala uguhgvi ard irgediig songuulid oroltsohgvi baihiig urialah heregtei bas songogdod garch irsen nig shud ogtsruuldag boloh heregt...
    112.72.13.157
    Мэдэгдсэн Хариулах
  • n 2015-09-04 07:20:49
    ichmeer humuus shuu ed nar ta nariig bugdiig vhin omno ni songoj bsan odoo bol ugui arai uls orniig avj ywah tulagtai gej MAN-g songoh bolno.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-09-08 12:39:51
      Одоо МАН-ыг сонгоноо. АН бол дээрэмчидийн нам юм байна.
      202.21.106.161
      Мэдэгдсэн Хариулах