НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ДАШТ-ний нээлтийг үзнэ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн маргааш Бразилийн Сан-Паулу хотноо эхлэх ДАШТ-ний нээлтийг үзэх гэнэ.

Бан Ги Мүн Боливи улсад зохиогдох олон улсын “Групп-77” дээд хэмжээний уулзалтад очих замдаа Сан-Паулуд саатах аж. Өнөөдөр Бразилд очиж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ДАШТ-ний нээлтийг үзээд Боливийн Санта-Крус хотыг зорих юм байна. Домогт “Коринтианс” багийн нэрэмжит “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнд Бразил, Хорватын шигшээ багийн тэмцээнээр ДАШТ эхлэх юм.

Бан Ги Мүн өөрийн дуртай спортын нэ­гийг хөл бөмбөг гэж хэлдэг бөгөөд 2010 онд ӨАБНУ-д зохиогдсон ДАШТ-ний нээлтэд ч очиж байжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.