Өршөөлийн хуулийн хэрэгжилт ийм байна
Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад зүйл заалт өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Г.Туулхүү уржигдар хэвлэлийнхэнд албан ёсоор тайлбар өгөв. Тэрээр “Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн комисс хуралдаж, хориг тавьснаас бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэж үзэн, хуулийн байгууллагуудад ийм чиглэл өгч ажиллахаар боллоо. Жишээлбэл, эрхээ хасуулсан 82 мянган жолооч өршөөлд хамрагдана. Мөн өршөөл үзүүлэхэд  шүүхээс ямар нэг шийдвэр гарах шаардлагагүй. Ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзсан хүний үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн суллагдсан хүний эдлээгүй үлдсэн ялыг тэнссэн хугацаа болон бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэх шалтгаанаар ял хойшлогдсон эмэгтэйчүүдийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зэрэг нь хоригт хамаарахгүй” болно гэсэн юм.
 
Өөрөөр хэлбэл  өчигдрөөс эхлээд харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хандаж өршөөлд хамрагдаж, эрхээ сэргээлгэж болно гэж байв. Тиймээс бид Өршөөлийн хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар хэд хэдэн газруудаас лавласан юм.
 
ШШГЕГ-ын ажилтан “Манай байгууллагын дэд дарга Г.Туулхүү албан ёсны тайлбар өгсөн учраас энэ байр суурин дээрээ байгаа” гэсэн бол ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Е.Лхагвасүрэн “Энэ оны долдугаар сарын сарын 2-оос өмнө эрхээ хасуулсан нийт 82 мянган хүн бүртгэлтэй байдаг. Гэхдээ одоогоор ямар нэгэн үүрэг чиглэл ирээгүй. Эрх сэргээлгэх тохиолдолд бүх хүний эрхийг сэргээх үү, давтан шалгалт авах уу зэрэг асуудал шийдэгдээгүй” гэлээ. Харин Хууль зүйн яам “Ажлын хэсгийнхнээс тодорхой мэдээлэл өгөх хүн алга” гэв. Хэвлэл мэдээллийнхний онцлох сэдэв болоод байгаа Өршөөлийн хуульд хамрагдсан хүн одоогоор байхгүй бололтой.
 
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2015-09-09 08:31:16
    авилга албан тушаалын хэргийг өршөөж болохгүй
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах
  • бадам 2015-09-04 11:43:25
    Өршөөлийн хуулийн хэрэгжилт нтр гээд яриад л байхын хэрэгжээд өршөагдөөд гараад ирсэн хүмүүс нь хаана байна аа.ярих нь их хийх нь бага юмуу даа
    103.10.23.151
    Мэдэгдсэн Хариулах
  • gggg 2015-09-04 11:22:07
    Өршөөл үзүүлэх хууль юм чинь энэ нэрнийхээ утгыг бодсон ч бүгдийг нь л хамруулах нь зөв гэж бодож байн.шалгалт нтр дэмий байхоо
    103.10.23.151
    Мэдэгдсэн Хариулах