Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газар наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэх, эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.