Г.Хосбаяр Францын дээд лигийн “CA Brive рагби” клубт бэлтгэл хийнэ
Монголын багийн спортын анхны легонер тамирчин, Монголын рэгбигийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаяр Францын дээд лигийн “CA Brive рагби” клубт 14 хоногийн бэлтгэл хийхээр энэ бямба гаригт эх орноосоо мордох гэж байна. Тэрбээр Францад 2-р дивизионы багт хоёр удаа тоглолт хийж, шалгаруулалтад оролцох ажээ.

“CA Brive рагби” клуб нь Францын дээд лигийн шилдэг 14 багийн нэг юм. Рэгбигийн спортоор дээгүүр бичигддэг Францын холбоо, клубтэй хамтын ажиллагаа эхлүүлж байгаа нь Монголын рэгбигийн спортын хөгжилд хувь нэмэр авчирах нь мэдээж.

Г.Хосбаяр нь 2007, 2011, 2012, 2013 онд Хонгконгийн дээд лигт тоглож байсан бөгөөд өдгөө Монгол улсын регбигийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2015-09-04 06:24:18
    Amjilt !!! Ih zuil suraarai
    103.229.120.246
    Мэдэгдсэн Хариулах