Ялалтын баярын парад эхэллээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын парад  эхэллээ. Парадад ОХУ тэргүүтэй хэд хэдэн орны цэргийн жагсаал оролцож байгаа юм. Тэдэн дунд манай улсын цэргийн жагсаал ч багтаж байгаа билээ. Баярын   парад БНХАУ-ын явган цэргүүдийн жагсаалаар эхэллээ. 

БНХАУ-ын удирдагч Си Жиньпин Японы дарлалаас чөлөөлөгдөж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Тянь Аньмэний талбайд сүрлэг жагсаал зохион байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

Япон есдүгээр сарын 2-ны өдөр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан ч маргааш нь албан ёсны баярын өдөр болгосон юм.
 
Дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсны эх сурвалжуудад 1939 оны есдүгээр сарын 1-нд эхэлсэн хэмээн тэмдэглэдэг ч угшил нь Хятадаас эхтэй. 1931 онд Японы милитаристууд Манжуурыг эзэлж, Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, улмаар 1937 онд Хятад-Японы дайн эхэлсэн түүхтэй.

Японд эзлэгдсэн Хятадын ард түмэн маш их зовлон зүдгүүрийг амсч, олон сая хүний амь нас үрэгдсэн байдаг. Энэхүү ойг ёсчлон тэмдэглэснээрээ БНХАУ фашизмын эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулсан гэдгийг дэлхий дахинд зарлан тунхаглах боломжтой болох юм хэмээн албаны эх сурвалжаас мэдээлсэн байна. Учир нь дэлхийн хоёрдугаар дайнд оруулсан БНХАУ-ын хувь нэмрийг ойшоодоггүй юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • teneg  2015-09-15 13:12:59
    tyataduud eersdiin hucheer yalchihsan um shig uyn surtei um bilee,oros mongolin tsereg baigaagui bol odoo ch yaponchuudin erhend baih baisan daa,tegtel oros-mo...
    103.26.195.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхжаргал 2015-09-03 16:29:52
    Даан ч өөрсдийнхөө хүчинд ялчихсан юм шиг аашилж буй нь дургүй хүргэчихлээ. Хятадууд Японыг ялсны ой ч гэх шиг. Зөвлөлт - Монголын хамтарсан хүчин тэднийг чөлөө...
    103.229.121.59
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-03 07:10:50
    Ерөнхийлөгчид амжилт хүсье. Монгол улсынхаа нэр сүрийг өндөрт өргөөрэй.
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • e 2015-09-03 04:24:40
    Elbegdorjig buydaad unagachaarai
    126.185.106.164
    Мэдэгдсэн Хариулах
    • 000 2015-09-03 05:56:29
      тэг тэг
      203.194.114.22
      Мэдэгдсэн Хариулах