Гадаадын банкууд манай оронд салбараа нээгээсэй билээ
Гадаадын банкууд Монголд орж ирээсэй. Ингэхгүй л бол хөгжил ирэхгүй юм байна. Оруулж ирэхдээ хөгжлийн механизмыг нь сайн бүрдүүлээд өгчих нь биз. Дотоодын банкуудыг бага хүүтэй зээл өгдөг, томоохон төслүүдийг санхүүжүүлдэг болохыг хүлээвэл бухын доодохыг харж үнэг турж үхэх гэгч нь болох шинжтэй. “Монголын эдийн засгийн чуулган-2014” чуулга уулзалтын үеэр бизнесийнхэн “Гадаадын банкийг зах зээлдээ оруулах цаг нь болсон” гэцгээж байсан.
 
Бизнесийнхэн өнөөдөр шиг дотоодын банкуудын хүү жилийн 20-30 хувь гэсэн хэт өндөр байхад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс ийм үг хэлсэн байж таарна. Дээрх чуулганы дараахан Хятадын “Bank of China” өөрийн салбарыг манай улсад нээх хүсэлтээ Монголбанкинд уламжилсан байдаг. Гэвч уг асуудлаар цахим ертөнц шүүх хурал явуулж “Манай орон харийн эдийн засгийн түрэмгийлэлд өртөх гэж байна” гэх зэргээр шуугиад эхэлсэн дээ. Одоо гадаадын банкууд орж ирэх тухай асуудал таг чиг болчихлоо. Өнөөдөр иргэд “Манай банкууд хүү өндөртэй, хүнд сурталтай, хүү өндөртэй зээл өгдөг дотоодын арилжааны банкуудыг өөгшүүлж байснаас төр бодлогоор гадны банкуудыг оруулж ирээд хяналтаа чанга тавиад үзэх хэрэгтэй. Манай банкууд дэндүү өндөр хүүтэй шүү дээ” гэлцэж байна.
 
Ер нь гаднын банкуудаас манай улсад “Standard Chartered”, ING, “Bank of China”, “Sumimoto Mitsui”, “Tokyo Mitsibushi UFJ” банк Төлөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эдэн дундаас ганцхан “Bank of China" л төрийн өмчит банк юм билээ. Эдгээр банкуудыг танилцуулбал, Голландын "ING group''-ийн охин компани ING банк нь 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Тус банк дэлхийн санхүүгийн топ 25 байгууллагын нэг гэж байгаа. Өөрийн хөрөнгө нь 40 тэрбум гаруй евро аж. Хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харин Английн "Standart Char­tered" банк 70 гаруй улсад төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Үйлчилгээний чиг нь ING-тэй адилхан. Дэлхийн 40 гаруй оронд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэдэг Японы дэлхийд тэргүүлэх санхүүгийн нэгдэл болох MUFG-гийн охин компани болох "Токио-Мицүбиши банк"-ны төлөөлөгчийн газар манайд ажилладаг. MUFG-г зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгчдийн нэг, дэлхий дамнасан хүчирхэг санхүүгийн нэгдэл гэдгээр санхүүгийн зах зээлийнхэн мэднэ. Bank of China бол Хятадын 32 муж, 31 улсад үйл ажиллагаа явуулдаг. Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам. доллар, салбарынх нь тоо 11 мянгад ойртож очсон гэх судалгааны баримт бий.
 
Ер нь бол гадаадын банкууд салбараа нээх зорилгынхоо үүднээс л төлөөлөгчийн газраа нээсэн хэрэг. Харин угаас монголчууд бидний болгоомжилдог Хятад улсын “Bank of China” л эхэлж салбараа нээх санал тавьсан нь олныг айлгачихсан болов уу. Гэвч гадаадын банк үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байгаа. Уг нь бол бизнесийн салбарт аль ч улсынх бай хамаагүй бага хүүтэй зээл өгөх банк орж ирэх нь чухал байдаг. Өдгөө манайд байгаа арилжааны 14 банк томоохон төслүүдийг санхүүжүүлэх чадал хүрдэггүй. Бизнесийн зээлийн хүү хамгийн багадаа л жилийн 16 хувь байна. Түүнээс дээш 30 хувь хүртэл явдаг өндөр хүүтэй зээлээр бизнес хийгээд амжилттай явахад тун бэрх. Ийм байхад гадаадын банкийг оруулж ирэхгүй энэ чигээрээ яваад байх шалтгаан байхгүй мэт.
 
 
Гадаадын томоохон төслийг санхүү­жүүлэх чадвартай тэр хэрээрээ баталгаатай банк орж ирээд бага хүүтэй зээл санал болговол бүгд л авахыг хүсч байгаа. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэл эрчимжих биш үү. Тэртээ тэргүй манай томоохон компаниуд гадаадын банкнаас зээл авч байгаа ш дээ. Зөвхөн 2013 онд гэхэд манай хувийн хэвшлийнхэн гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас 13,4 тэрбум ам.долларын зээл авсан баримт байдаг. МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Л.Оюун “Гадаадын банк зах зээлд орж ирэхээр хэд хэдэн давуу талтай. Зээлийн эх үүсвэр орж ирнэ гэсэн үг. Тиймээс том том төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр дутмаг байгаа өнөө үед гадаадын банк оруулж ирэхэд болохгүй гэх зүйлгүй. Мөн гадаадын банк орж ирснээр банкуудын хооронд өрсөлдөөн эрчимжинэ. Өрсөлдөөний үр дүнд тухайн салбар, зах зээл хөгжинө. Чадвартай, чадалтай өрсөлдөгчтэй байж компани хөгждөг жамтай. Гэвч зах зээлээ алдах магадлалтай учраас уялдуулсан, хамгаалсан дүрэм журмын дагуу гадаадын банкийг ажиллуулж болно. Жишээ нь, дотоодын арилжааны банкуудтай хамтарч ажиллана, аж ахуйн нэгжүүдэд синдикат зээл олгоно, том төсөл санхүүжүүлнэ, хадгаламж татна, татахгүй, харилцах данс нээнэ, нээхгүй гэсэн янз бүрийн хязгаарлалт тавих боломжтой. Гадаадын банкууд манай улсын эдийн засгийг өсөх ирээдүйтэй гэж хараад салбараа нээх санал тавьж буйд нь би нааштай хандаж байгаа. Тэд ашиг орлого олно гэж тооцоолсон хэрэг шүү дээ. Ер нь гадаадын мөнгөний урсгалыг хаах хэрэггүй гэж бодож байна” гэж байсан.
 
Ер өнөөгийн нөхцөл шиг бизнесийн зээлийн жилийн хүү 30 хүртэл хувь байхад жижиг дунд бизнес эрхлэгчид хөгжих боломжоор тун муу. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газруудаас зээл гаргаж байгаа ч энэ нь нийт зээл хүсч байгаа бүлгийн хаана ч хүрэхгүй. Гадаадын банк манай улсад үйл ажиллагаа явуулснаар цөөнгүй давуу тал харагдаж  байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт орохоо байлаа гэж санаа зовниж байгаа энэ үед гаднаас их хэмжээний валют орж ирэх сайн тал байна. Мөн бидний хөгжлийн гарц гэж харж буй Оюу толгой, Таван толгой, V цахилгаан станц, хурдны зам, төмөр зам зэрэг том төслүүд шил шилээ даран хэрэгжих гэж байгаа энэ үед гаднын банк манайд салбараа нээх нь мэдээж ашигтай. Дээр дурдсан томоохон төслүүд ч гадаадын банк санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Эдгээр томоохон төслүүдийг манай арилжааны банкууд санхүүжүүлж хүчрэхгүй нь нэгэнт тодорхой. Ийм нөхцөлд тэднийг гадаадын хөрөнгө оруулалт гэж харж уриалан дуудах нь бидний хөгжлийг хурдасгахад ашиг тустай юм.  Манай арилжааны банкууд хамтраад зээл өглөө гэхэд 250 тэрбум гаргаж чадна гэсэн тооцоо байдаг бол зөвхөн Оюу толгой дөрвөн тэрбум ам.долларыг гаднын банкуудаас зээлэх тухай ярьж байгааг бодууштай.
 
Эдгээр томоохон төслүүдийг санхүүжүүлэх мөнгө нь манай дотоодын зах зээлд эргэлдэнэ. Үүний үр дүнд Монголын компаниуд мөнгөтэй болж ажилчид нь ахиу цалин авна гэсэн үг. Ингэхээр манай улс валюттай болохын зэрэгцээ, татвараараа улсын төсөвт нэлээд мөнгө ордог болно. Яг ийм аргаар гадаадын банкуудыг улс эх орондоо татсанаар хөгжилд хүрсэн орон цөөнгүй бий. Тухайлбал, Сингапур гэхэд дэлхийн томоохон банкуудын салбарыг улсдаа нээснээр Азийн санхүүгийн төв болсон байдаг. Гадаадын банкууд манай оронд салбараа нээхэд манай дотоодын банкууд шахагдана гэж үздэг хүмүүс бий. Нөгөө талаас бизнес эрхлэгчид дотоодын банкуудын өгч байгаа зээлийн хүү дэндүү өндөр байна гэлцдэг. Үнэхээр ч жилийн 30 хүртэл хувийн зээл нь бизнес эрхпэхэд таатай биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс хэрэв гадаадын банкууд манайд үйл ажиллагаа эрхлээд эхэлбэл зээлийн хүү ийм өндөр хэвээр байхгүй. Цаашлаад өрсөлдөөн үүсч үйлчилгээний стандарт ч өөрчлөгдөнө. Мөн дээр дурдсан шиг томоохон төслүүдийг гадаадын банкууд санхүүжүүлсэн тохиолдолд тэнд ажиллаж байгаа монгол ажилчид өндөр орлоготой болно. Тэр хэрээр дотоодын банкууддаа мөнгөө хадгалуулж хуримтлал үүсгэж эхлэх юм. Ерөөс орлоготой иргэдтэй л бол хуримтлал бий болдог ёстой. Ингэвэл гадаадын банкуудын давалгаанд дотоодын банкууд мөнгөжиж, хүчирхэгжих давуу тал харагдаж байна.

Дотоодын банкууд мөнгөтэй болсноор өрсөлдөөнд орно гэсэн үг. Мэдээж тэд зээлийн хүүгээ буулгах замаар өрсөлдөж эхлэх бөгөөд энэ үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд ашигтай нөлөөгөө үзүүлэх биш гэж үү.
Нийслэл таймс
Ж.Баярсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hurdlaachee 2014-06-12 03:19:05
    . Olon bank baij ursulduun zuv shatandaa orno, ugui yadaj olon bank bn aa gedeg chin zah zeel deerh dollar elbeg bn gesen ug biz dee, teheer yumnii une ingej ih usuud baihgui shd
  • Hurdlaachee 2014-06-12 03:16:21
    HUrdhan oruulj ireechee. manaid bank gej baidagui yag unendee, dandaa deeremchin ger buluud baidag.Gadnii bank orj irvel manai bankuud dampuurna gej sonin yum yariad baidgiin 14 ailiin shunal hyazgaarlagdah bolohoos ted turj uhehgui, harin niit mongolchuu
  • Zochin 2014-06-12 02:59:26
    Khog gej zeel awkhaa l bodokh yum aa
  • !!! 2014-06-12 01:56:27
    Zow demjij baina. Tsalingiihaa zeeliig odoo bur baritsaatai awch baina shdee. Uneheer ineedtei bas emgeneltei. Um hiih geheer boon baritsaa. Barag ter hun shuud dampuurna gej bgaa um shig l bugdiig n 100% awch hog deer gargahad belen bolgood / barag shald
  • ? 2014-06-12 01:32:12
    Ер нь харийнханд харшлах, алергитах, хардах зан бол жижиг буурай, хоцрогдмол үндэстний л араншин байдаг. Яагаад гэхээр: өөрөөс том улсын жинхэнэ санаа зорилгыг таниж мэдэх ухаан, туршлага дутдаг учраас эд нар биднийг яах гэж байгаа бол, яаж баллах бол г.м
  • Гадаадад 2014-06-11 13:12:36
    Өнөөдөр Малайзад байна, нөгөөдөр Сингапур явна. Энд харахад Хятад, Америк, Энэтхэг, Английн банкууд дүүрэн л байна, өрсөлдөөн ихтэй болохоор хамгийн бага хүү, урт хугацааг хэрэглэгчиддээ санал болгож байна. Төсөл нь, боломж нь байвал хэн ч зээл авч болохо
  • Маш зөв 2014-06-11 13:07:59
    Маш зөв. ХХБанкны төслийн зээл гэхэд хамгийн ихдээ 1,000,000хан доллар 3-36 сарын хугацаанд жилийн 12 - 22,2%-ийн хүүтэй байна. 36 сар гэдэг нь 3хан жил. Харин Standard Chartered гэдэг банкны website-аас харахад жилийн 3 - 5% байна шүү дээ. Хөрөнгө оруула
  • Business 2014-06-11 07:50:29
    Manaih shig canhuugiin ergelt muutai orond gadaad bankuud orj ireh ni yu l bol.Harin nadad neg canaa baina.Europa-d zeeliin baga.Odoo mongo zeelj business hiiwel mash ashigtai ve.Europa banknaas mongo zeeleh hun bawl bi zuuchilj ogch bolno.Mail mon_tm@out
  • kj 2014-06-11 07:24:04
    zuv .Ariljaanii banknii huu, baritsaa iim undur baihad biznes hiine gedeg demii l ajil udaad urund orood taarna. Gadnii bankiig oruulj ireh heregtei.
  • kj 2014-06-11 07:24:03
    zuv .Ariljaanii banknii huu, baritsaa iim undur baihad biznes hiine gedeg demii l ajil udaad urund orood taarna. Gadnii bankiig oruulj ireh heregtei.
  • tt 2014-06-11 06:26:44
    demjij bna gadnii bank heregtei