Хөвсгөлийн түймрийг унтрааж чадаагүй байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байх Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Галыг унтраахаар Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин гээд нийт 72 хүн ажиллаж байгаа ч түймрийг цурамд оруулж чадахгүй байгаа ажээ. Албаны хүний хэлж буйгаар аймгийн зарим сумд бороо орж байгаа ч түймэр дэгдсэн газруудад бороо орохгүй, хуурайшилт, салхи ихтэй байгаагаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.