Дүрмээ биелүүлж чаддаг л юм байна
Улаанбаатарын замын түгжрэлийн багагүй хувь нь дүрмээ биелүүлдэггүй жолооч нараас үүдэж байгаа талаар судалгаа байдаг. Хэрвээ бүх жолооч дүрмээ биелүүлээд, аятайхан явдаг болчихвол замын түгжрэл наанадаж 20, цаашлаад 30 хувиар ч буурах боломжтой талаар албаныхан ярьдаг. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг болгох талаар цагдаагаасаа эхлээд УИХ-ын гишүүд хүртлээ ажиллаж байна. Юуны өмнө замын нэгдүгээр эгнээгээ чөлөөлж авахаар хичээж байгаа. Гэхдээ машин ачиж байгаа үйлдлийг хүмүүс эсэргүүцсээр байна.
 
Нэг ёсондоо замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхгүй байдалдаа хэтэрхий дасчихаад, туүнээс гарч чадахгүй байна. Нөгөө талаар, энэ сарын 1-нээс эхлээд Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Тветтер, фэйсбүүкээр энэ хуулинд “Ер нь л торгоно” гэсэн товч бөгөөд тодорхой тодотгол “наачихаад” байгаа. Наргиан л болохоос үнэн үг. Гэхдээ бид хэдий болтол зам дээрээ машинтай, явган ч мал шиг бэлчих юм бэ. Одоо дурэм журмандаа орох цаг нь болсон. Манайхан нэг шинэ хууль, дүрэм журам гараад ирэхээр л угтаад янз бүрээр “бурах”-ыг нь яана аа. Бүр сүржигнүүлж өгч байгаа юм. Хэсэг бүлэг нөхдүүд ч энэ цахим ертөнцөд байдаг бололтой. Уг нь монголчууд хууль, журмыг биелүүлж чаддаг л ард түмэн шүү дээ. Түүнийгээ олон жишээгээр харуулсан.
 
Сүүлийн хоёр өдөр гадуур явж, жолооч нарыг ажиглалаа. Бүсээ зүүлгүй хэнэггүйтэж, цагдаа харахаараа л тохдог байсан цаг ард хоцорч. Бүх жолооч бүсээ зүүгээд явж байна. Албан ёсны мэдээгээр хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр жолооч нарын 90 хувь нь бүсээ зүүсэн байсан гэнэ. Тэр ч битгий хэл хажууд сууж байгаа хүндээ ч бүс зүүлгэж байгаа нь ажиглагджээ. Гэхдээ их бага хувьтай байгааг мөн албан хүмүүс мэдээлсэн байна билээ. Дээрээс нь жаахан л юм болбол машиныхаа дуут дохио орилуулдаг байсан жолооч нар номондоо орсон байна. Цочтол дуут дохио өгдөг нөхдүүд үнэхээр цөөрч. Энэ бүхэн үнэхээр том дэвшил. Дээрээс нь гэрлэн дохиогоор дайрдаг, гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгдөггүй жолооч нар ч цөөрч байна. Монголчууд дүрмээ биелүүлж чаддаг юм байна шүү дээ. Есдүгээр сарын 1-ний өдөр шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд цагдаа нар 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгосон байсан.
 
Яах вэ, нэг хэсэгтээ л дураараа дургисан нөхдүүд хууль хэрэгжиж эхэлсэн анхны өдөр сурсан зангаа тавьж чадаагүй биз. Гэхдээ нэг муу мэдээ байгаа нь шинэ хууль гараад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гээд байхад л энэ сарын 1-нд 49 хүн согтуугаар машин жолоодсон байгаа юм. Мэдээж нөхдүүд торгуулиа төлж, зохих шийтгэлээ хүлээсэн гэнэ. Зохих шийтгэл гэдэг нь мэдээж эрх хасах шүү дээ. Ямар ч байсан шинэ хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний дүрэм мөрдөх тал дээр жолооч нар үсрэлт хийлээ. Олон хүний дунд мэр сэр хэнэггүй, юм тоодоггүй “үхэр”-нүүд байгаа нь тодорхой. Гэхдээ олж байгаа хэдтэй нь олигтойхон яриад өгөхөөр толгой нь ажиллаж, “үхэр” мэт зангаа засах нь тодорхой юм. Тиймээс аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд, бүсээ зүүхгүй, гэрлээ зөрчөөд явдаг жолооч нэг ч байхгүй болох биз. Энд нэг зүйл сануулахад, цагдаа нар төв зам дээрээ шавахаас гадна 100 айл, хороолол, нэгдүгээр хороолол, цайз гээд бусад замууд дээр цагдаагийнхаа хүчийг нэммээр байна. Тэгж байж л энэ хэдэн дураараа жолооч нарын хандыг хага дарна шүү дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • He 2015-09-04 01:00:22
    Torgoj bnoo.gehde umnu ni ajil zblj bolohgui yu
    150.129.140.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ........@ 2015-09-04 00:37:42
    ygd iim hachin hacin torguul bi bolgosond ined hvred bn odoo nogoo or zelee ogoh gd ard bidniig hvndrvvlj shalih shalih torguulig nemed ogch bgn shd
    202.70.46.222
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2015-09-03 05:58:01
    Хүн юм чинь чадна ш дээ.... Энэ байтугай хуулийг биелүүлнэ.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2015-09-03 05:32:47
    jolooch deerelheh yahaw e tr zamaar mal shg yvad bga yvgan zorchigchidoo zohitsuulmaar bhin
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-09-03 04:16:27
    За даа. Торгуулийн хэмжээг дахиад нэмэхэд нэг их буруудаад байх зүйл байхгүй шүү дээ. Торгуулахгүй байя гэвэл хуулиа л дагах хэрэгтэй.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj 2015-09-03 04:12:22
    Mongoliin huuli 3 honog gedeg bitgii boloosoidoo
    150.129.142.234
    Мэдэгдсэн Хариулах
  • лдд 2015-09-03 02:21:40
    7н буудлаас 32ийн уулзвар хүртэл замыг цагдаагийн хяналттай болгомоор байна хэдэн автобус нь буудал дэрэээ давхарлаад зогсох юм зарим нөхдүүд нь урсгал сөрөх,
    103.229.120.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Күмүүн 2015-09-03 01:41:06
    Көдөөнаа жилоуч нар л камгийн ик зөрчдөг.
    202.179.28.84
    Мэдэгдсэн Хариулах