УИХ-ын тухай хуулиар цэцэд ханджээ
Нэр бүхий иргэд УИХ-ын тухай хуулийн зарим зүйл заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.
 
 Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын зохицуулалт нь УИХ-ын нэг гишүүнд хамт /кабинет/-ын зарчмаар ажилладаг Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхийг олгосон бөгөөд энэ нь Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын их хуралд өргөн мэдүүлнэ”,  Дөчиннэгдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрын удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын их хурлын өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөн гэдэг асуудлыг хөнджээ.
 
Тиймээс дээрх маргааны дагуу Үндсэн хуулийн цэцэийн дунд суудлын хуралдаан ирэх лхагва гаригт хуралдах юм байна.
 
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.