Оюутнуудыг  хотын соёлд сургая
Хичээлийн шинэ жил эхэлсэн эдгээр өдрүүдэд хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж хаа сайгүй залуус бужигналдаж байна. Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот амь орж байна. Оюутан залуус хичээл сургуульдаа орсон баяраа  тэмдэглэн үзвэр үйлчилгээ, цэнгээний газрууд хөл хөдөлгөөнтэй байгаа эдгээр өдрүүдэд нийслэл хотын гудамж талбай хогоор дүүрч байна. Тэр дундаа самрын ясаар дүүрч байгаа нь даанч харамсалтай.  

Уг нь сүүлийн жилүүдэд ТҮК-ийн ажилчид өглөө эртлэн ажилдаа гарч нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг болсон. Гэвч тэдний энэхүү ажлыг ирээдүйн сэхээтнүүд маань бодолцох ухаангүй явна.  Хотын бүх автобусны буудлууд дээр хэд хэдээрээ эгнэн суух самрын наймаачдын орлого оюутнууд ирснээр эд ихэссэн гэж байгаа.

Гэвч залуус идсэн самрынхаа ясыг уутанд хийгээд, хогийн саванд хийх ухаангүй байгаа нь оюуны доройтол гэхээс өөр юу гэх вэ. Ер нь ажаад байхад оюутнууд ирснээр хотын төвийн буудлууд дээр жимсний хальс, ундаа, усны сав эрс ихэсжээ. Ойрын өдрүүдэд ийм л дүр зураг нийслэлд хаа сайгүй үзэгдэж байна. 

Энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй цөөн оюутан нийслэл хотод түр оршин суухаар хөдөөнөөс ирсэн гэж байгаа ч  гаргадаг хогны хэмжээ ижил байна. Түүнчлэн оюутнууд хөдөө хээр талд байгаа мэт аашилж гарцгүй газраар зам хөндлөн гарч, хаа таарсан газраа хогоо чулуудаж буй нь иргэд, жолооч нар болоод ТҮК-ийнхнийг бухимдуулж буй юм.
 
Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг  өнгөрсөн зуны саруудад нэлээдгүй сурталчилж ямар, ямар зүйл заалт байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Хотынхон ч энэ дагуу хууль үйлчилж эхэлсэн өдрүүдэд зөрчил гаргах нь эрс багассан гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж буй. Гэвч оюутнууд олноор цугларсан автобусны буудал, сургуулиудын орчимд зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар явж, машины урдуур, хойгуур гарч ирэх тохиолдлууд байгаад жолооч нар ихээхэн дургүйцэж байна.

Уг нь  оюутнууд маань сэхээтэн болох гэж их хотод хөл тавьж байгаа учраас эхнээсээ л биеэ зөв авч явж сурах нь бас нэг төрлийн соёл баймаар. Нүүрээ будаж, ганган дэгжин хувцас өмсөөд уусан ундааныхаа лаазыг хотын гудамжинд хаяад байвал ямар нэмэр байх вэ дээ. Магадгүй зарим хүмүүс оюутнууд хаяагүй угаасаа л хот хогоор дүүрсэн гэж хэлж болох ч сүүлийн жилүүдэд иргэдийн ухамсар нэмэгдэж тэр бүр хогоо хаа таарсан газраа хаяж явахаа больсон нь анзаарагдаж байгаа. Үүнийг ТҮК-ийн ажилчид ч хэлдэг.

Зуны гурван сар Чингисийн талбай, Багшийн дээд хавьцаа автобусны буудлууд цэвэр цэмцгэр болоод л байсан. Гэвч наймдугаар сарын дунд үеэс хотын хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй зэрэгцэн тэнд самрын яс, ундааны сав чихрийн цаас гэх мэт хог хөглөрөх болсон нь гарцаагүй үнэн. Тиймээс энэ бүхэн мэдээж оюутнуудтай хамааралтай. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkkk 2015-09-05 04:49:35
    Huduuniihun huusun mantuu yu ? Hotiihon golionuud...
    1.30.134.87
    Мэдэгдсэн Хариулах
  • tulga 2015-09-05 01:07:29
    Oyutan geltgui huduunuus irsen nuhduud daanch buduuleg baih ym
    112.72.13.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-09-04 00:50:23
    Ikh surguuliud hicheel ormoor bn.tamhinii huuliig murduulmeer bn.oyutnuud bga gazar tamhi hog deer ni deerees tsai us asgah yum.arai ch de
    150.129.140.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2015-09-03 12:42:33
    Buh ih deed surguuliudiig hotiin tuvuus gargah heregtei.
    173.73.102.211
    Мэдэгдсэн Хариулах
    • baigalmaa 2015-09-05 01:30:52
      Hotos gargah zailshgui shaardlaga tulgarsan bnaa
      103.26.194.202
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-03 10:28:59
    Хөдөөний хөөсөн мантуунууд...
    103.229.120.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-03 04:27:51
    Малтайгаа хамт явж байсан юм чинь малтай адил явахгүй яахийн!
    112.72.13.170
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-09-03 04:18:57
    Хөдөө бол хогийн сав энэ тэр байдаггүй. Тиймээс хээр хаана ч хамаагүй хогоо хаядаг. Энэ сэтгэхгүйнээс л салгах хэрэгтэй.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-09-03 03:49:54
    Санал нэг байна. Гэрлэн дохио, гарц ашиглуулж сжргах хэрэгтэй. Яг л мал бэлчиж яваа аятай л харагддаг шүү.
    202.70.33.162
    Мэдэгдсэн Хариулах
  • WAVY 2015-09-03 01:54:47
    Үнэн үнэн. Би ч цагтаа орк гэгдэж байлаа, лол, гэхдээ хаа очиж хот суурин газраас ирж байсан болохоор ийм муухай үйлдэл гаргадаггүй байлаа шүү дээ.
    202.131.226.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Ялалт 2015-09-03 01:12:51
    Бүх их дээд сургууль коллеж ТМС дээр хотын соёлын талаар 2 цагийн хичээл орчих хэрэгтэй . ТВ гээр байнга суртчил хот хөрөнгө гарга.
    103.229.122.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-03 01:06:03
    тийм шүү
    202.70.36.14
    Мэдэгдсэн Хариулах