Сургууль, цэцэрлэг барих 10 газраас долоог нь чөлөөлжээ
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан.  Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас  долоон байршлын газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлээд байгаа юм.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу “Бэрэн констракшн” ХХК нь  нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бол ХУД-ийн 10,14,15, СХД-ийн 24,25, БЗД-ийн 19,23, ЧД-ийн 12,17, СБД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  зарлаад байгаа ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.