Хандгайтын замыг өнөөдөр 22 цагаас түр хаана
Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын  уулзвар хүртэл 1.4 км авто замыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны 22.00 цагаас 9 дүгээр сарын 10-ны 06 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ. 

Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрнэ.  Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.