Бээжин хотод болох цэргийн жагсаал  11.00 цагт эхэлнэ
БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас  цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх  бөгөөд  БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаны  дараа гадаад орнуудын цэргүүд жагсах юм байна.  Манай улсаас оролцох цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасан  тухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ онцолж байгаа юм. Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэргүүд үсэгийн дарааллаар жагсах бөгөөд монгол цэргүүдийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа ажээ.

Тодруулбал, Афганистан, Беларусь, Лаос, Мексик зэрэг 9 орны араас Монголын дайчид жагсана. Харин манай дайчдын араас  Пакистан, Серби, ОХУ-ын цэргүүд жагсах юм байна. Жагсаалыг МҮОНРТ, TV9, 25TV, Eagle телевизүүд шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д  болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо.Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаныхан ажиллаж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.