Бензиний үнийг бууруулахыг шаардав
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардлаа. Учир нь 2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байна. Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийгдэхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна.
 
2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3,5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн.
 
Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолжээ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-09-02 22:52:19
    davarliig avagsad byr dendej bna gadaadad benzinii yne sain byysan shu dee,manai neft importlogch nar dolloriig hanshnaasn doogyyr avchihaadl bidendee undur yne...
    65.128.90.215
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-09-02 08:29:15
    buulgahgui bgag tosovt orj bgan bol yahav gj bdj bsan chin benzin zardag kompaniudad ashigtai ted bayajij bga bol nemer alga
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • бууруулаарай энэ даварсан гаруудыг 2015-09-02 07:46:00
    Бууруулмаар л байна ш дээ. 2010,2011,2012 онуудад гадаадад 1 барел нь 160 ам доллар байхад байсан ханшаар одоо ч гэсэн яваад байж болохуу? Одоо чинь 1 барел
    124.158.124.147
    Мэдэгдсэн Хариулах
  • энхболд 2015-09-02 05:48:42
    дэлхийн хаана ч очсон бензиний үнэ 1$ оос жоохон илүү байна. зөрүү мөнгөөр нь татварт авч, хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг дааж байгаа байх.
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
    • энхболд 2015-09-02 05:49:16
      үнэ бууруулах хэрэггүй дээ
      112.72.11.67
      Мэдэгдсэн Хариулах
      • enhbalt 2015-09-03 03:10:59
        Chi zah zeeldee zohitsoj amidar za
        103.26.195.9
        Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-09-02 05:14:36
    Зөвхөн авах идэхээ өмнөө болгосон бэртэгчдээр дүүрсэн монголын нийгэмд энэ мэт популист авилгачдын үг үнэд орох юм даа. ЗГ бензиний татвараар тэтгэвэр нэмсэн.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
    • сми 2015-09-02 06:16:46
      бензиний татвараар тэтгэвэр нэмсэн гэдгийг батлаад нотолчихвол хэн юу гэхэв дээ хамаа
      202.21.119.34
      Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-02 04:18:27
    зөв зөв дэмжиж байна
    202.179.29.103
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-09-02 04:08:01
    Засгийн газар бензиний онцгой татвараар тэтгэврийн нэмэгдлийг олгоно гэж төсөвт суулгасан. Онцгой татвар авахгүй бол тэтгэвэр буурна гэсэн үг.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Боль 2015-09-02 04:00:15
    Буулгах хэрэгтэй. Энэ мөнгөний зөрүү нь хайчаад байна ..
    103.229.120.73
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-09-02 03:57:03
    Маш зөв шүү. Үнээ нэмэх болохоор дуу дуугаа авалцаж нэмчихээд, бууруулах болохоор гүлдийчихдэг. Бензиний үнэ буурвал дагаад бусад бүх барааны үнэ буурна
    202.21.112.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга л байя л даа 2015-09-02 03:55:34
    Бензиний үнэ бүр жилийн өмнөөс л буух ёстой бсан нэмэхдээ сайн мөртлөө ерөөсөө буулгахгүй шүү. Шударга л байя л даа
    180.149.78.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2015-09-02 03:32:59
    2 showchin showgaa hiij ehleh shiv. ene 2 hutssaar bgaad l hamag ajil zogsooson.
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах