Хуульд хамрагдах иргэд цахимаар материалаа өгөх боломжтой
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа ямар асуудал хэлэлцсэн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хэлэлц­сэн асуудлын эхэнд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталсан байна. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн гэдгийг тэрээр хэллээ.
 
Удаан хугацаанд хэлэлцэгдэн батлагдсан уг хуульд нуун дарагдуулсан орлого, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөө ил тод болгон шинээр бүртгүүлсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд хуулийн арга хэмжээ авахгүй байхаар зааж өгсөн юм. Ингэхдээ ил болгосон хөрөнгийг нь зарлахгүй, мөн гэмт хэргийн баримт болгон ашиглахгүй, мөрдлөг явуулахгүй байх зэргээр нарийвчлан тусгажээ.
 
Хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санхүү, татвар, гааль, улсын бүртгэлийн алба болон нийгмийн даатгалын газар нь харьяаллын дагуу иргэд, хуулийн этгээдтэй харилцаж, зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах юм. Хуулийг хэрэгжүүлэх асуудлаар тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан томилогдсон албан тушаалтан ажиллах гэнэ.

Хуулийн хэрэгжилтийг хурдан шуурхай явуулах зорилгоор хууль хэрэгжих ху­гацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 00:00 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр цахим бүртгэл явуулахаар журамд тусгаснаас гадна цахимаар бүртгэл хийлгэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авах салбарыг нийтэд зарлах юм байна.
 
Зууны мэдээ
Д.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.