Хөдөлмөрийн сайдад зүтгүүлэх Г.Баярсайхан гэж хэн бэ
Шинэ сайд нарыг хууль журам ёсоор бол нэг сарын хугацаанд буюу 30 хоногийн хугацаанд тодруулж, УИХ-д нэрсийг нь өргөх учиртай. Гэвч энэ боломжгүй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдээд байгаа билээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-ны дотор нэрсийг өргөн барихыг үүрэгдсэн. Гэвч яг одоогоор УИХ-ын дарга З.Энхболд гадаадад томилолттой байгаа. 
Гэсэн ч хэвлэл мэдээллийнхний таамаглаж буйгаар энэ сарын 7 гэхэд шинэ сайд нарын нэрсийг өргөн барих байх хэмээн таамаглаж буй. 

Зургаан сайдын нэрсийг УИХ дахь АН-ын бүлэг болон Шударга ёс эвслийн бүлгээс тодруулах ёстой бөгөөд урьдчилсан байдлаар нэр дэвшигчид òîäîð÷õîîä байгаа. Гэхдээ намууд болоод фракцууд хоорондын тохироо асуудалтай байна уу, юутай ч нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаагүй байна. 

Гэхдээ АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад нэр дэвшүүлсэн гэх сураг бий. Эл мэдээллийг намын нөхөд нь батлахгүй байгаа ч үүнээс өөр сонголт тэдэнд үлдээгүй гэх. 

Г.Баярсайханы хувьд асуудалд орооцолдож байсан нь цөөн ч гэлээ өдгөөгөөс гурван жилийн өмнө төрийн ордонд зодоон хийж багагүй дуулианы эзэн болж байсан  саваагүй нэгэн.  Тэрээр 2012 оны УИХ-ын хаврын ээлжит бус  чуулганы үеэр У.Хүрэлсүхийг өдөж байгаад цохиулсан нь одоо ч улс төрийн хүрээнийхний хувьд ìàðòàãääàãã¿é явдлуудын нэг.

Мөн өмнөх парламентын үед анхаарал татаж байсан бас нэг асуудлыг нь сөхвөл, түүнийг хуурамч дипломтой гэх мэдээлэл бүр 2008 онд хэвлэлээр цацагдаж байсан ч тэгсхийгээд намжиж байжээ. Тэгэхээр эрхэм гишүүн маань үнэхээр нь засвартай диплом ашигладаг юм бол түүнд яагаад өдийг болтол арга хэмжээ авахгүй байна вэ гэдэг бас л сонин. 

Үүний хариулт нь ердөө л энэ байж болох юм. Нэгэн үе ÈÇÍ-д харьяалагдаж явсан ч Г.Баярсайхан АН-ыг сонгосон. Үүний шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой түүнийг холбоо сүлбээтэй байдаг болохоор тэр гэнэ. Мөн өөр намаас орж ирсэн ч АН-ын зарим хуучин дарга нар нараас түрүүлээд төвөггүй гэгч нь парламентад суух болсон зэрэг нь ар тал сайтайнх гэх. Иймээс ч түүний хуурамч äèïëîìûí асуудал ч төвөггүй “дарагдсан" байж болох.

 Хөдөлмөрийн сайдад нэр нь яригдаж буй Гарьдхүүгийн Баярсайханыг энэ бүхнээс нь харвал бас ч нэр цэвэр нэгэн биш бололтой. 

Юутай ч одоо тэрээр УИХ-ын гишүүн. Одоо тохироогоор “давхар дээл” өмсөж, Засгийн газрын гишүүн болохоор зүтгүүлж яваа нэгэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чимэг 2015-09-03 09:14:50
    хэдэн сарын дараа хэн хэн байхгүй болохын хооронд сайдаар яах вэ хэдэн сайдын орон тоог хэмнэж цалингаа нэмж өгөө ер нь хөдөлмөрийн яамны хэрэгцээ хир байгаа ,...
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-03 05:35:11
    Хөдөлмөрийн салбар хамгийн чухал салбар Мятаваас эхлээд тоглогдож эхэллээ. одоо авах ч юмгүй боллоо. эсвэл бүр яам н татан буугдвал таарна
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-03 02:27:08
    zuv hun shuu
    124.158.74.119
    Мэдэгдсэн Хариулах
  • tuvshin 2015-09-03 02:22:13
    Huniig muulah gej l zoruid iim bichij yadag bna aa. Huuchin ulig bolson medeelel bna.
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • varina dorj 2015-09-02 11:48:00
    Manj
    103.26.194.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-02 11:42:39
    Jaran chavgantsyn neg ni deeee
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-02 09:22:36
    Тэнэг толгой байна шүү дээ ийм хүнээр бүхэл бүтэн яам удирдуулан гэхэд харамсмаар юм бишүү
    183.177.98.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Nohoi boloodooo 2015-09-02 08:40:55
    AH argaa barj bn daa yaj iij bgaad ta hed maani 2016 on hurgeerei dee ene uls orniig muhuuchihgui shig. Tegeed suudalaa uguud MONGOL ulsaas min zailj uzdee
    124.158.124.147
    Мэдэгдсэн Хариулах
  • АУИС төгсөгч 2015-09-02 07:17:45
    Г. Баярсайхан ямарч байсан анагаахад сурч байсан нь үнэн харин төгсөснийг нь сандаггүй ээ...
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • чёсимтүшдз 2015-09-02 06:14:29
    өөө энийг чинь гарьдхүүгийн баярсайхан гэдэг юмуу, би баярцэцэг гэдэг гэж бодоод байсышд
    202.21.119.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-02 03:27:59
    Энэ АН боловсон хүчний хувьд үнэхээр ядуу юм аа.
    103.229.120.5
    Мэдэгдсэн Хариулах
  • urgen 2015-09-02 03:04:27
    Ene hun oron garan hun Televiziin duran harahaaraa yuch hamaagui hamaad yarchihdag.Chuulgand sogtuu orjj irdeg es zuigui hun uls teriin soelgui ...
    202.70.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.УЯНГА 2015-09-02 01:34:22
    ЗӨВ ШҮҮ
    150.129.142.240
    Мэдэгдсэн Хариулах