Египетийн парламентын сонгуулийн тов гарлаа
Египетийн эрх баригчид парламентынхаа сонгуулийн товыг гаргажээ. Сонгуулийн эхний шатыг аравдугаар сарын 18-19, хоёрдугаар шатыг 22-23-ны өдөр зохион байгуулахаар тогтсон байна.
 
Египетийн дээд шүүх 2012 оны зургадугаар сард Парламентыг тарааснаас хойш тус улс одоо болтол байнгын парламентгүй явж ирсэн юм. Өдгөө алан хядагч байгууллага хэмээн зарлагдан хориглогдсон “Лалын ахан дүүс” бүлэглэл тухайн үед парламентын олонхийг бүрдүүлж байсан юм.
Парламентын сонгууль өнгөрсөн гуравдугаар сард явагдах ёстой байсан ч Шүүхээс Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон учир хойшлогдоод байсан юм. Египетийн парламент нь 568 суудалтай бөгөөд үүний тодорхой хэсэг нь христийн шашинт иргэд, эмэгтэйчүүдэд квотоор очдог. Мөн таван хувийн суудал авсан улс төрийн хүчин Ерөнхийлөгчид өөрийн хүнээ дэвшүүлэх эрхтэй болдог байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.