Увсын нисэх буудлын хөрөнгийг 357 тэрбумаас дуудна
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг гаргасан юм. Энэ дагуу Төрийн өмчийн хороо тогтоол гаргаж жагсаалтад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг газар, эзэмших эрхийн хамт нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар шийджээ.

Дуудлага худалдаанд Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлын хөрөнгийг оруулах юм. Тус хөрөнгийг худалдаанд оруулах доод үнэ 357.233.6 тэрбум төгрөг болжээ. Мөн Өмнөговь аймгийн "Гурван сайхан" олон улсын нисэх буудлын хөрөнгийг 21.173.2 тэрбумаас эхэлж дуудна. Булган аймгийн нисэх буудлын хөрөнгө, Даланзадгадын дулааны цахилгаан станцын хөрөнгө, Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын байр, Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хөрөнгө, Төрийн банкны зарим салбарын хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах юм байна.
Дуудлага худалдаа ирэх сарын 10-нд болно.

М.ГАН
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.