Оюутнууд автобусаар зорчсон баримтаа хадгалвал мөнгийг нь эргүүлэн олгоно гэв
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор оюутнуудын нийтийн тээврээр зорчиход асуудал үүсээд байгаа. “Улаанбаатар Смарт Карт" компани оюутнуудад зориулан 110 гаруй мянган карт хэвлээд гаргачихсан, тухайн картаар оюутан өдөрт зөвхөн хоёр суулт үнэ төлбөргүй байх болно гэдгийг мэдэгдээд байгаа. Гэтэл МОХ-ноос өнгөрсөн хавар оюутнуудаасаа мөнгийг нь хураан авч хэвлүүлсэн Төрийн банкны карт ч хэвлэгдээд бэлэн болчихсон байгаа гэх мэдээллийг албаныхан өгч буй. Гэтэл өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байхад оюутнууд аль картаар зорчих, өдөрт хэдэн удаа нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчиж болох зэрэг асуудлыг шийдээгүй байгаа аж. Энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.
 
-Оюутнуудын  хавар захиалсан картыг тараасан уу. Нийтийн тээврээр зорчих асуудал нь шийдэгдсэн эсэх талаар тодруулаач?
 
-НИТХ-аас баталсан 2010 оны журмын дагуу оюутнууд нөхөн олговроор буюу нийтийн тээвэрт мөнгө төлөхгүй зорчино. Үүний дагуу МОХ- оос 113 мянган оюутан нийтийн тээврээр зорчих тоог гарган, картын захиалга аваад ажилласан. Гэтэл нийслэлийн Тээврийн газарт чиглэл өгсний дагуу оюутнууд нийтийн тээврээр зорчих асуудал тодорхойгүй болж, оюутнууд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болоод байгаа. Оюутнуудын картыг одоог болтол тараагаагүй байна.
 
-Смарт карт худалдан авахгүй бол өнөөдрөөс эхлэн автобусаар үйлчлүүлэх иргэд 1000 төгрөг төлдөг болох гэж байгаа. Гэтэл оюутнууд хоёр картны алийг нь ч аваагүй байгаа учир үүсээд буй асуудал шийдэгдэх хүртэл бэлэн мөнгөөр зорчино гэсэн үг үү?
 
-Маргааш /өнөөдөр/ хичээ­лийн шинэ жил эхлэх гэж байхад оюутнуудын нийтийн тээврийн карт тараагдаагүй байгаа нь асуудал болоод байна. Ер нь энэ мэт асуудал нь  нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа хэрэг юм. Учир нь нийтийн тээврийн талаар нийслэлээс гаргасан журам байгаа. Журмаар оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулна гэсэн байгаа. Харин үүнтэй холбоотой асуудлыг Нийтийн тээврийн газар болон МОХ хамтарч шийднэ гэж заасан байдаг. Уг асуудлыг шийдэх гэж сүүлийн бүтэн сарын хугацаанд ажиллаж байгаа ч доривтой үр дүн гараагүй л байна. Тиймээс оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчиж байгаа бол баримтыг хадгалж үлдэхийг сануулж байна.
 
-Нийтийн тээврээр зорчи­ход ямар нэгэн тасалбар байхгүй болсон шүү дээ. Ба­римтаа хэнээс авах юм бэ?
 
-Автобусны жолооч баримт хэвлэж өгөх ёстой. Оюутнуудыг тэдгээр баримтуудыг үндэслэн илүү төлсөн мөнгийг хууль бус шийдвэр гаргасан дарга нараар эргүүлэн төлүүлэх болно. Есдүгээр сарын 2-оос албан ёсны шийдвэр гаргаж, оюутнуудын эрхийг хамгаалахгүй бол бид оюутан залуустайгаа хамтраад шат шатны тэмцлийн арга хэмжээг зохион байгуулана. Тиймээс өөрсдийн эрхээ хамгаалахын тулд оюутан залуус маань идэвхтэй байхыг МОХ-оос уриалж байна. Бид Монгол Улсад хууль, дүрэм, журам үйлчилдэг гэж боддог. Аливаа гаргасан хууль, дүрэм, тогтоолууд хэрэгждэг гэж бид ойлгодог. Тиймээс оюутнууд хуулийн дагуу олгосон эрхээ эдэлж нийтийн тээврээрээ үнэ төлбөргүй зорчих болно.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2015-09-06 14:40:12
    elegnii yum yarihiimaa, yun barimaar mongiig n olgoh, dalimduulaad baahan hudlaa barimt tsugluulj mongo husah gej bgaa biz
    49.0.160.121
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-09-01 16:06:22
    10ziliinhen gehiin,ted cini eh ecegni mungu ugnu,oiutnyydiin syrgaltiin tylber under bairnii tyrees under,orlogogyi,geed asuudal baina,erni bysad uls oiytnyydii...
    178.43.243.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-01 14:02:26
    oyutanuudaa ta nar 10jiliin huuhdees door bgaa yum bish uu. ichdeggui garuud uu ugui yu, 10 jiliin huuhed mungu uguud l yavj bgaa shuu dee. shoudaj bj boliosoo
    103.229.123.112
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-09-01 10:19:22
    hiceelni ehleed teneg hynd syrtaltai darga naraas bolj oiutnyyd ynetei zorcih bolj bainuu,oiutnyyd dotor nohorgyi hyyhedtei oiutnyyd cz baigaa,azilaa medehgyi b...
    178.43.243.29
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн оюутан 2015-09-01 07:14:40
    Автобусны жолооч тасалбар өгөхгүй л байна лээ ш дээ. Оюутнууд улс төрчдийн тоглоом юм уу.Хавар картны мөнгө авсан. Одоо бид яаж явах юм бол. Хэн шийдэх вэ.........
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагва 2015-09-01 07:11:45
    юм бvтээхийн толоо ухаанаа ингэж уралдуулаасай монго идэх аргыг ч естой олох юмаа баахан хуурамч баримт гээч юм цуглуулж монго хусах нь сургалтын чанар мэдлэгт ...
    202.179.28.207
    Мэдэгдсэн Хариулах
  • hutsdag baasnuud 2015-09-01 03:34:24
    darga nar hezee tolbor tolj bsan yum be. yaj iigeed l bultaad ovdood hergees multardag biz dee. humuusiig huurahaa bolioch eee. jolooch barimt hevlej ogloo yu.....
    122.201.21.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Юун болхи вээ. 2015-09-01 02:48:43
    Ээ. Юун болхи бойдог юм хийх нь вээ. Наад үйлчилгээг чинь Солонгосууд л лав 25 жилийн өмнө хэрэгжүүлээд ямарч асуудалгүй байдаг шд. хаанахын технологи вээ .
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
    • дээрлэх үү солонгосчууд 2015-09-01 16:56:01
      солонгосын мэргэжилтэнүүд ирж ард нь бүх зүйлийг хийж байгаа боловч ерөөсөө л монголчуудыг доромжилсон үйлдэлүүд гаргаж байна хайр зарласан хэвээрээ юу?
      150.129.141.144
      Мэдэгдсэн Хариулах
    • hah 2015-09-01 06:28:26
      Солонгос шд
      202.5.196.170
      Мэдэгдсэн Хариулах
  • Hudalchid 2015-09-01 02:16:05
    amidralgui burah yumaa. Uzen yadmaar
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах
  • vvvvv 2015-09-01 01:09:34
    yun hudlaa bicheed bgaan be. barimt hevledeg yum l lav haragdaagui. garaar ni bichuulj avdaggui yum bol tiim bichig avah gej buun heruul uruul bolno doo.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах