“Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр бас л Н.Батбаяр уу
Олон фракц, бүлэглэлийнхээ тусламжтайгаар толгой нам болж харагддаг АН-ынхан сандал, суудал, томилгоо гэхээр л “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” болцгоох нь харамсалтай. Гэхдээ үнэн төрх нь энэ учир яалтай ч билээ. МАН-аас сонгогдсон зургаан сайдыг Засгаас гаргасан АН-ынхан хүслээ биелүүлсэн ч хоосон үлдсэн суудал дээр нь хэнийгээ томилох вэ гэсээр багагүй хугацааг үдлээ. Гуравхан сайдын нэрсийг сугалах гэж, нам дотроо багагүй тэмцэл өрнөсөн сурагтай. 

Тухайлбал, эзэнгүй үлдсэн Сангийн сайдын суудалд хэнийгээ тавих вэ гэж, сар ярилцсаны эцэст хуучнаар Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг томилохоор болжээ. Өөрөөр хэлбэл “Фортуна” Н.Батбаярын нэрсийг Сангийн сайдад нэр дэвшүүлээд байгаа гэх. Өмнө нь сайд хийж байсан хүнийг сайдын суудлаас нь буулгачихаад эргээгээд тавина гэдэг АН-ынхны хувьд “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчийг харуулаадхав. Мөн энэ салбарыг аваад явчих хүн түүнээс өөр үгүй байсан бололтой дэг.

Нөгөө талаасаа, АН-ын хоёр фракцын нэг болох “Шонхор”-ын тэргүүнд явдаг түүнийг АН-ын дарга З.Энхболд нь Сангийн сайдад зүтгүүлэх нь бас аргагүй ээ.

Эдийн засгийн сайд хийж байсан бас болоогүй барилгын сайдыг ч хашиж явсан түүнд Сангийн сайдын суудал ахдахгүй гэж бодсон хэрэг. 

Түүний хувьд, сайд байхдаа байсхийгээд л хэл аманд орооцолдож, хэвлэлийнхний бай болчихдог байсан. Харин дан дээлтэй гишүүн болсноос хойш харин нам жимхэн байсан.

Сайд байх үед түүнийг “Их Монгол нэгдэл” ТББ-аас олон тэрбумын авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байсан. Тодруулбал,  Замын-Үүдийн хилийн боомтын  чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг  33 тэрбум болгон нэмүүлсэн нь хууль бус гэж тус ТББ-ынхан үзсэнээ олон нийтэд мэдээлж байв. Гэвч энэ асуудал тэгсхийгээд намжиж байсан. Ер нь түүнийг тойрсон асуудал ингэс тэгс гээд намждаг нь уламжлал гэлтэй.

Түүнийг “Фортуна сайд” гэхээс гадна “Бөө сайд” гэх яриа хүртэл бий. Түүнийг бөө учир жийрхэх хүн ч олон гэдэг. энэ мэт асуудалтай орооцолдох нь олон. 

“Фортуна сайд”-ын хувьд бүхий л салбарт өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн нэгэн. 1990-ээд оны сүүлээр тэрээр бизнесийн салбарт хөл тавьж “Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулжээ. Тухайн үед “Монгол түлхүүр”, “Фортуна” групп нь гадаад худалдаа, банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байв. 2000-2004 онд тэрээр бизнесийн үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжүүлж, “Жаргалан” хотхоныг барив. Энэ нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан гэж зарим хүмүүс ярьдаг.  

Тэгэхээр “буцахдаа залж байгаа” Фортуна Н.Батбаярын хувьд улс төрд ч, бизнесийн бүхий салбарт ч өөрийн сойж явсан эрхэм юм.  

Тэрээр Архангай аймгийн бөгөөд 2004 оноос хойш тус аймгаас парламентад гурван удаа сонгогдсон. Дээд боловсролыг Москва хотын Эдийн засаг-Статистикийн дээд сургуульд эзэмшсэн. Эдийн засагч-статистикч мэргэжилтэй ажээ. 

Юутай ч АН-ынхны үеийн үед сонгож, сайдын суудлаа харамгүй өгдөг Н.Батбаяр гишүүн энэ удаа Улсын сан хөмрөгт эзэн суух нь л дутаж дээ.  
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-09-02 06:11:48
    АН даанч боловсон хvчин,боловсролоор маруухандаа.Энэ тэнэгт нь ИЧИХ БУЛЧИРХАЙ байхгуй юм байхдаа эвий эвий
    103.229.121.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Батбаяр 2015-09-02 03:57:55
    Бүхэл бүтэн арай гэж байгуулсан Эдийн засгийг будаа болгочихоод новш
    103.17.109.131
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-09-02 00:19:17
    БАТБАЯР АА.... ЧАМД УХААН, УХАМСАР АЛГА УУ..??? ЖААХАН Ч ГЭСЭН ИЧИЖ БАЙМААР ДАА...
    103.26.194.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi buu bish 2015-09-01 15:28:37
    Ene bish bol uxer ch baisan yaxav. Namaig buu bolgood uguuch. Bux burxdaas xicheenguilen guij baina. Ard olon bat bayarlax uu Fortuna bat byaluurax uu.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-09-01 13:07:26
    demjij baonaa amjilt hysie iim chadaltai hyn olhoon hiine sh dee
    112.72.13.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2015-09-01 10:03:55
    Za ene mal l bish bol uur hench bsan yahav. Setguulch ih onoj hellee
    122.201.24.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2015-09-01 04:44:04
    Ene hun chini Mongoliin khugjliin tuluu ih um hiisen chadaltai, zangaratai hun shuu. Sangiin saidad demjij baina
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюун 2015-09-01 04:43:13
    яагаад болохгүй гэж???
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2015-09-01 01:42:39
    Harin ene hyniig said baih yed byteen baiguulalt yavj baisan yum bish yy. odoo baij bgaag ni haraach byh yum zogsson.
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Mungu ugaagch 2015-09-01 00:22:52
    Batbayar Zoljargal gesen buunii nohoinuudiinhaa tuslamjtaigaar bank sanhuu gesen goyo nernii tsaana jild dor hayaj 1 ih nayad tugrugiig ugaaj bna...
    90.193.211.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-01 00:19:35
    Za zailaaa ene l bish shuu humuusee, mongoliin hamgiin tom maap bol Hudaldaa hugjliin banknii sahal erdenebilgiig toirson ene heden novshnuud shuudee.
    90.193.211.126
    Мэдэгдсэн Хариулах