Малайзчууд ерөнхий сайдаа огцрохыг шаардлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Малайзын нийслэл Куала-Лумпур хот болон бусад хотод тус улсын Ерөнхий сайд Нажиб Разакийг огцрохыг шаардсан томоохон эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсаалыг зохион байгуулсан иргэний нийгмийн бүлгийн мэдэгдсэнээр, Куала-Лумпурт болсон жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон аж. Тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамад мөн жагсаалд оролцсон байна. Тэрээр “Нажибыг огцруулахын тулд ард түмэн нэгдэж, хүчтэй гэдгээ харуулах хэрэгтэй” гэжээ.Харин Ерөнхий сайд  өөрт нь огцрох шалтгаан байхгүй хэмээн мэдэгджээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.