Бие даагч гишүүдийн чадал хүрсэнгүй
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг ажилдаа ха­риуц­лагагүй хандсан, мөнгөний бодлогыг алдаатай хэрэг­жүүл­сэн учраас огцруулах ёстой хэмээн бие даагч гишүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн билээ. Гэсэн ч уг асуудал нам да­рагд­сан. Бие даагчид шоу хийгээд өнгөрсөн хэмээн хардаж бай­гаа.

Тэгвэл энэ асуудал гурван гишүүний хүслээр шийдэгдэх юм биш гэнэ. Өөрөөр хэлбэл, уг асуудалд УИХ-ын хууль эрх зүйн экспертийн албанаас дүгнэлт гаргасан бөгөөд “Монголбанкны Ерөнхийлөгчийг хуульд заасны дагуу зөвхөн УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргаснаар асуудлыг хэлэлцэх боломжтой” гэ­сэн хариуг хүргүүлсэн байна. Дүгнэлтийг УИХ-ын Тамгын газ­рын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын хү­сэл­тийн дагуу гаргажээ.

Тэгэхээр одоо Монгобанкны Ерөн­хийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуул­ганаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн үг. Харин энэ асууд­лыг С.Ганбаатар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчтэй холбоотой асууд­лаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгджээ. Н.Зол­жаргалыг огцруулах уу, үгүй юу гэдэг нь З.Энхболдын шийд­вэрээс шалтгаалах учраас З.Энхболд дарга ямар ааш гаргахаас шалтгаалж энэ асуудал дахиж хөндөгдөх гэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дарьсүрэн 2014-06-11 12:21:44
    Одоогийн эрх баригчдыг дараагийн их хуралд дахин сёонгохгүй байх ард түмнээс сонгогдоогүй Намын нэрийн жагсаалт энээ тэрээгээ болих хэрэгтэй угаасаа нэр уначихсан хэдэн өуг болсон нөхдүүд ийм балиар юм хийж байгаа шүүдээ ард түмнээсээ ичээчээ манай орон
  • Сараа 2014-06-11 12:15:39
    Бие даагч гишүүд сайн ажиллаж байгаад баяр хүргэе зах зээлийн эдийн засаг нь алиа алдчихаад байхад юу ч хийхгүй банкны ерөнхийлөгчийг огцруулах хэрэгтэй
  • Батэрдэнэ 2014-06-11 02:37:31
    УИХ-ын гишуудийг татдаг болохгуй бол хэтэрхий байна.
  • Шударга монгол 2014-06-11 02:05:27
    Улс төрчид минь өөрсдөө хуулиа ингэж хийгээд байхаар та нарт хууль үйлчлэхгүй ард бидэнд хууль үйлчлээд байна шүү дээ. Энэ шударга ёс, ардчилсан нийгэм мөн үү? Ийм ардчилалыг бид хүсээгүй шүү. АН-ын нөхдүүд та нар арай л дэндүү увайгүй загнах юм даа. Муу