"Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг “Татварын багц хуулийн өөрчлөлт” сэдвээр өрнөлөө

Сар бүр зохион байгуулдаг энэ хэлэлцүүлэгт Сангийн сайд Ч.Улаан болон Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын тогтолцоог бүрдүүлэх нь татварын шинэчлэлийн гол зорилго юм.  Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас санаачлан өргөн барьсан Татварын шинэчлэлийн эхний үе шат болох дараах хуулиудыг УИХ-аас баталлаа. Эдгээр нь

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор импортоор оруулж ирэх тоног, төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг бууруулах, техник тоног төхөөрөмжөөс хамаарах саатлыг арилгах зорилгоор импортын гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 хүртэл жилээр хойшлуулах тухай хуулиуд юм гэж Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ.

Мөн 1,5 тэрбум төгрөг хүртлэх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн  орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ төслөөр НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан. Арилжааны банкнаас Хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах тухай ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцүүлэг эхлээд явж байна гэж Сангийн сайд хэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-аар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар бизнес эрхлэгчид тодруулга авч, эдгээр өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн татвар төлөлт, тайлагнах үйл ажиллагаатай холбоотой асуулт, санал гомдлууд олон гарч байлаа.

Татварын хууль тогтоомжийг бодлогын хувьд шинэчлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт, татварын албаны үйлчилгээг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд мэдээллийн технологийн оновчтой шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар татвар төлөх, тайлагнах ажиллагааг хялбарчлах бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, татвар төлөгч бүхэн татварын тайлангаа цаасаар тушаах шаардлагагүй болж цахим гарын үсгийн систем ашиглан хүссэн газраасаа тайлангаа бүрэн тушааж, татвараа цахимаар төлөх боломжтой болж байна гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэллээ,

Сар бүр зохион байгуулдаг энэ хэлэлцүүлэгт Сангийн сайд Ч.Улаан болон Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын тогтолцоог бүрдүүлэх нь татварын шинэчлэлийн гол зорилго юм.  Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас санаачлан өргөн барьсан Татварын шинэчлэлийн эхний үе шат болох дараах хуулиудыг УИХ-аас баталлаа. Эдгээр нь

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор импортоор оруулж ирэх тоног, төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг бууруулах, техник тоног төхөөрөмжөөс хамаарах саатлыг арилгах зорилгоор импортын гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 хүртэл жилээр хойшлуулах тухай хуулиуд юм гэж Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ.

Мөн 1,5 тэрбум төгрөг хүртлэх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн  орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ төслөөр НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан. Арилжааны банкнаас Хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах тухай ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцүүлэг эхлээд явж байна гэж Сангийн сайд хэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-аар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар бизнес эрхлэгчид тодруулга авч, эдгээр өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн татвар төлөлт, тайлагнах үйл ажиллагаатай холбоотой асуулт, санал гомдлууд олон гарч байлаа.

Татварын хууль тогтоомжийг бодлогын хувьд шинэчлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт, татварын албаны үйлчилгээг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд мэдээллийн технологийн оновчтой шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар татвар төлөх, тайлагнах ажиллагааг хялбарчлах бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, татвар төлөгч бүхэн татварын тайлангаа цаасаар тушаах шаардлагагүй болж цахим гарын үсгийн систем ашиглан хүссэн газраасаа тайлангаа бүрэн тушааж, татвараа цахимаар төлөх боломжтой болж байна гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэллээ

- See more at: http://zasag.mn/news/view/5819#sthash.kKZfPTd1.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайн байна уу 2018-09-13 15:56:45
    Сайн байна уу PROJET CREDIT нь таны хөрөнгө оруулалтын төслүүдэд оролцдог компани юм. Www.projet-credit.com/mn Таны бүх зээлийн болон санхүүгийн хэрэгцээг х...
  • Шударга монгол 2014-06-11 01:59:15
    1960 оноос хойш төрсөн хүмүүс өөрийн сайн дураар нийгмийн даатгалаа төлдөг болоод удаж байна. Гэвч нийгмийн даатгалынхан энэ талаар ямарч ажил хийхгүй байна. ж/нь: Иргэн хүн хувиараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлдөг хэрнээ аль нэг байгуулл