Л.Гансүхийг шүүх хурал дараа гарагт болно
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа гарагт болно. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байсан юм. 

​Л.Гансүх нарын арван хүнийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар хэргийг шалгаж дуусаад “MGLSBD” компанийн захирал, Л.Гансүхийн туслах Н.Даваахүү, Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд болох “MGLSBD” компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нарын гурван хүнийг төрийн албан тушаалтан хүн албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт буруутай байж болзошгүй хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн билээ. Харин прокурор хэргийг хянаж дууссанаар шүүхэд шилжүүлсэн юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ялтанхуя 2015-08-29 12:49:29
    Ардчиллын зарчимаар энэ нөхөр цагаадаж бас багагүй нөхөн олговор авна
    203.194.114.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Энжий 2015-08-29 09:45:21
    Төрийн албаныхны Бүлэглэн үйлдсэн хэрэгт хөнгөрүүлж болохгүй харин хүндрүүлэх ёстой юм.
    112.72.13.113
    Мэдэгдсэн Хариулах