Долоон буудлын эцсийн зогсоолыг "Зунжин" руу шилжүүлэх ажил эхэллээ
Зуслангийн улирал эхлэж байгаатай холбогдуулан авто замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан билээ.  

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Авто замын газраас "Наранбулаг Хан" ХХК-тай гэрээ байгуулж, "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна. Ирэх 7 дугаар сарын 01-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай байгаа юм,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.