Боловсрол, эрүүл мэндийн сарын аян эхэллээ
МХЕГ-аас Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болж, өнөөдөр нээлтээ хийлээ.Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.

Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах юм байна.Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-08-31 04:24:37
    203.194.114.28 Миний хүү ядаж 4 дүгээр ангиа төгсөөгүй муу л байна даа. Өдий болтлоо " мэргэжлийн" гэдэг үгийг зөв бичиж сураагүй байж бас эхнэр авчихсан их э...
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-29 01:08:35
    84 р сургуульд хүүхэд оруулахад 1 сая гэнээ юу гэсэн үг вэ
    112.72.13.163
    Мэдэгдсэн Хариулах
  • xyz 2015-08-28 08:00:12
    мэрэгжлийн дарамтлагчид. мэрэгжлийн хахуульчид.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах