Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны II их хурал болон “Сонгуулийн нэгдмэл байдлыг хангахад сонгуулийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ба тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал Доминикан улсын Санто Доминго хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд болов.
Тус их хуралд дэлхийн 67 орны 200 гаруй төлөөлөгч түүний дотор Монгол Улсын СЕХ-ны төлөөлөгчид оролцов. Их хурлаар шинээр гишүүн болохоор хүсэлт гаргасан найман улсын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, ДСБА-аас цаашид хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Лий Ин Бүүк Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргын ажлаа Доминикан улсын Сонгуулийн төв хорооны дарга Розарио Маркест шилжүүлэв.

Зууны мэдээ
Д.Гэрэл
Д.Гэрэл